Америк, Канадын ижил хүйстэн хоккейчид гэрлэв

2085

Олимпийн аварга хоккейчид хоорондоо гэрлэжээ. Энэ нэг их сонин мэдээ биш. Гэхдээ тэд зүгээр ч нэг хосууд биш ижил хүйстэн. Бас тэд нэг багийн тамирчид бус хоорондоо өрсөлддөг “дайснууд” байсан юм. АНУ-ын эмэгтэй хоккейн шигшээ багийн ахлагч Меган Дюгган, олон жил үерхэж буй канад найз бүсгүй Жиллиан Аппс нар өнгөрсөн мягмар гаригт хуримаа хийсэн аж.

Хосууд нийлээд олимпийн дөрвөн алт, дэлхийн удаагийн аварга гэнэ. Өдгөө 31 настай Меган АНУ-ын шигшээ багаа “Пёнчан 2018” өвлийн олимпод удирдаж, найз бүсгүйгийнхээ харьяалагдаж байсан Канадын шигшээг 3:2-оор буулган авч, 1998 оноос хойш “Сэм авгын” бүсгүйчүүд мөсний хоккейн төрөлд анх удаа олимпоос алтан медаль хүртсэн түүхтэй.

Харин 34 настай Аппс олимпийн гурван удаагийн аварга. Ирээдүйн эхнэрийнхээ эсрэг Ванкувер, Сочигийн олимпод оролцсон бөгөөд 2015 онд их спортоо орхисон юм.