Бичлэг: Олимпийн аварга Алина Загитова богино үзүүлбэрт шинэ дээд амжилт тогтоолоо

1278

ОХУ-ын уран гулгагч, “Пёнчан”-ы олимпийн аварга Алина Загитова шинэ улирлын анхны тэмцээндээ оролцоод богино үзүүлбэрт дээд амжилт тогтоолоо. Германд болсон Небелхорны Гранпри тэмцээнд А.Загитова “‘The Phantom of the Opera’” дууны аянд үзүүлбэрээ гүйцэтгэж, 79.93 оноо авчээ.

Гэхдээ А.Загитова өнгөрсөн наймдугаар сард богино үзүүлбэрт 82.92 оноо авч, дээд амжилт тогтоосон боловч Олон улсын уран гулгалтын холбоо оноо олгох системдээ шинэчлэл хийсэн тул түүний амжилтыг тооцохгүй гэж шийдсэн байна.



Орос уран гулгагч шинэ улирлын анхны тэмцээндээ өнгөрсөн долоо хоногт Словак улсад оролцохоор төлөвлөсөн ч бичиг баримтын асуудлаас болоод оролцож чадаагүй юм.