Японы жүдогийн холбоо бүрэлдэхүүнээ зарлав

1170

Японы жүдо бөхийн холбоо өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Токио 2020”-д өрсөлдөх бүрэлдэхүүнээ зарлав.

Одоогоор 14 жингээс 13 нь тодорсон юм. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Жоширо Марүяама, Хифүми Абэ нарын хэн нь явахыг ирэх дөрөвдүгээр сард болох Бүх Японы АШТ-ээр шийдвэрлэхээр түр хойшлуулжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн чансааг тэргүүлж буй Рюү Нагаяама (ДАШТ-ий хошой хүрэл), 73 кг-д мөн чансааг тэргүүлж буй Соичи Хашимото (ДАШТ-ий алт, мөнгө), 81 кг-д Сотаро Фүживара (ДАШТ-ий мөнгө), 90 кг-д Кента Нагасава (ДАШТ-ий хүрэл), эмэгтэйчүүдийн 52 кг-д Аи Шишимэ (ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл) зэрэг олон шилдгүүд жагсаалтын гадуур үлджээ.

Эмэгтэй:

  • -48 кг: Фүна Тонаки (24 нас, ДАШТ-ий хошой алт, хос мөнгөтэй)
  • -52 кг: Үта Абэ (19 нас, дэлхийн гурван алттай)
  • -57 кг: Цүкаса Ёшида (24 нас, дэлхийн аварга, хошой мөнгөтэй)
  • -63 кг: Микү Таширо (нас 26, дэлхийн хошой мөнгө, хос хүрэлтэй)
  • -70 кг: Чизүрү Араи (нас 26, дэлхийн хошой аварга)
  • -78 кг: Шори Хамада (нас 29, дэлхийн алт, мөнгөтэй)
  • +78 кг: Акира Сонэ (нас 19, дэлхийн аварга)

Эрэгтэй:

  • -60 кг: Наохиса Такато (26 нас, Риогийн олимпын хүрэл, дэлхийн гурван алт, нэг хүрэлтэй)
  • -66 кг: Ирэх дөрөвдүгээр сард тодруулна.
  • -73 кг: Шохэй Оно (28 нас, Риоогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга)
  • -81 кг: Такинори Нагасэ (26 нас, Риогийн олимпын хүрэл, дэлхийн аварга)
  • -90 кг: Мүкай Соичиро (24 нас, дэлхийн мөнгөтэй)
  • -100 кг: Аарон Вольф (23 нас, дэлхийн аварга, хүрэлтэй)
  • +100 кг: Хисаёши Харасава (27 нас, Риогийн олимпын мөнгө, дэлхийн мөнгө, хүрэлтэй)