
Египетийн урьдчилсан бүрэлдэхүүнд М.Салах багтжээ
Египетийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Шавки Гариб “Токио 2020”-д оролцох урьдчилсан бүрэлдэхүүнээ танилцууллаа. Урьдчилсан бүрэлдэхүүнд багтсан 50 хүний тоонд Английн “Ливерпуль” клубийн тоглогч Мохамед Салах багтсан юм. Гэхдээ Шавки Гарибын ярьснаар М.Салах олимпод оролцох эсэх нь түүний болон “Ливерпуль” клубийн шийдвэрээс хамаарах аж. Олимпод 23-аас доош насныхан оролцдог ч гурван тоглогч 23+ байж болдог дүрэмтэй. […]