Уран сайхны гимнастикийн тамирчид Орост ур чадвараа харуулав

1350

Уран сайхны гимнастикийн суурь хүмүүжлийн төвийн дэргэдэх “ Старлит” клубийн баг, дасгалжуулагч, тамирчид маань ОХУ-ын Томск мужийн уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах “ГРАЦИЯ” олон улсын нээлттэй тэмцээн энэ оны гуравдугаар сарын 24-25-нд боллоо.

Тэмцээнд ОХУ-ын есөн муж, Казакстан болон Монголын 200 орчим тамирчин 10 насны ангилалд өрсөлдөв.

Манай улсаас Б.Болормаа Б.Эрдэнэзаяа нарын удирдлага дор Н.Ану-Үжин, Т.Сувд-Эрдэнэ, Б.Лхамаа, Э.Аминаа, М.Энхцацрал, Н.Урангоо, Т.Энхлэн, Ц.Солонго, Б.Удвал, Б.Есүй, С.Мөнхгэрэл, П.Аялгуу, Х.Минжин, Х.Батзул, Т.Ану, Д.Нямдаваа, Н.Мандуухай нарын 17 тамирчин оролцсон юм.

Баг тамирчдын амжилтаас сонордуулбал:

Насны ангилал 2007-2006 он:

1-р байр алтан медаль Н.Ану-Үжин 21.350 оноо

Насны ангилал 2008 он:

7-р байр Н.Урангоо 20.300 оноо

Насны ангилал 2009 он:

5-р байр П.Аялгуу 18.950 оноо

Насны ангилал 2010 он:

5-р байранд Н.Мандуухай 10.450 оноо

 

Мөн тамирчид маань үргэлжлүүлэн Улан-Үдэ хотод дараагийн тэмцээндээ орохоор хөлгийн жолоо залсан байна.

Амжилтанд хиз хязгаар гэж үгүй охидоо амжилт хүсье !