М.Энхболд уяачдын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөв

1649

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал саяхан болж, “Дүнжингарав 2018” морин уралдааныг зохион байгуулсантай холбоотой асуудлаар хэлэлцлээ. Уралдааныг дүрэм журмын дагуу зохион байгуулаагүй, эмх цэгц муутай болсон гэж Тэргүүлэгчид дүгнэсэн бөгөөд  Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ хурлын үеэр ММСУХ-ын ерөнхийлөгч М.Энхболд ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан бөгөөд Тэргүүлэгчид түүний хүсэлтийг хүлээн авчээ.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны тавдугаар сард хуралдуулахаар тогтсон байна.

Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн байна.