“One Esports Singapore Major”-ын эргэн тойронд

2007

Энэ сарын 27-ноос “One Esports” болон “Valve”-гийн хамтран зохион байгуулж буй “One Esports Singapore Major” тэмцээн эхлэх билээ.

      Удаан хугацаанд цар тахлын улмаас “DOTA 2” төрөлд албан ёсны лан тэмцээн зохион байгуулаагүй “Valve” дэлхийн өнцөг булан бүрд байрлах багуудын хэн нь илүү шилдэг вэ гэдгийг харуулах нээлттэй сонгон шалгаруулалтаас эхлээд хаалттай сонгон шалгаруулалт явагдана. Хэсгийн шатанд өрсөлдөх эрхийн төлөө зургаан баг урьдчилсан шатанд өрсөлдөх бол хэсгийн шатанд зургаа, хасагдах шатанд мөн зургаан баг эрхээ авсан юм.

Tэмцээний нийт шагналын сан 500 мянган ам доллар. Түүнчлэн 2700 DPC оноог нийт багууд хувааж авах юм. DPC оноо нь цахим спортын хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “The International”-д оролцох эрх олгох юм.

Гэхдээ тэмцээнд зохион байгуулагчдад нэгэн асуудал хүндээр тусаж байгаа нь зарим багийн тоглогчид тэмцээн болохоос өмнө ковид 19 халдвараар өвчлөх тохиолдол нэмэгджээ.

         Жишээ дурдвал Украины “Na’Vi” багийн Iceberg болон AlwaysWannaFly нар ковид туссанаар тэднийг орлож “Virtus Pro” , “Evil Geniuses” зэрэг багуудад зүтгэж явсан чадварлаг тоглогч Ramzes666 болон багийн дасгалжуулагч Mag нар орлох аж.

         Mөн Ази тивийн төлөөлөл “Neon E Sports” багийн I байрлал дээрх тоглогч Natsumi цар тахлын улмаас тэмцээнийг өнжиж түүний оронд сэлгээний тоглогч Rappy оролцох болов. Ингэснээр тэдний олон сарын турш бэлдсэн систем хувилбараа хэрэгжүүлэхэд саад болох нь тодорхой.

         Цахим спортын талаар дагнаж нийтлэл сэтгүүлчдийн үзэж буйгаар бол Европ бүсийн “Team Secret”-ийг түрүүлэх өндөр магадлалтай баг гэж таамаглаж байгаа бол дуулиан тарих битүү мориор Хятадын “Team Aster”-ийг онцолжээ.

         “Team Secret” ийн хувьд цар тахлын үеэр зохион байгуулагдсан Европ бүсийн бүхий л томоохон тэмцээнд илт давуу ялалт авч байсан юм.