Michel&Amazonka залруулга мэдээ

297

Франц улсын Парис хотод зохион байгуулагдах XXXIII удаагийн зуны Олимпод оролцох Монголын баг тамирчидын ёслолын буюу парад хувцасны загварын иж бүрдлийг Монголын үндэсний олимпын хорооны захиалгын дагуу эрх авсан тамирчид, багш, дасгалжуулагч, эмч, албаны хүмүүст амжилттай хүлээлгэн өглөө.

Мөн Монголын баг тамирчидын хувцас хэрэгсэл, загваруудыг дэлхийн 20 гаруй улсын хэвлэл мэдээлэл, томоохон сошиал хуудсууд, загварын шүүмчлэгчид өөрсдийн платформаар дамжуулан олон улсад сурталчлан танилцуулж Монгол хувцас соёлоор бахархан хэлэлцүүлэг өрнүүлж, одоогоор давхардсан тоогоор 20сая давсан хандалтыг аваад буй нь бидний хийсэн ажлын гол үр дүнгийн нэг билээ.

Үүнтэй холбоотойгоор тухайн загварыг худалдан авахыг хүссэн дотоодын болон гадаадын олон зуун хэрэглэгчид бидэнд хүсэлтээ ирүүлээд байгаа ба Монголын үндэсний олимпын хорооны зөвшөөрөлтэйгээр худалдан борлуулах тусгай эрхийнхээ хүрээнд цөөн тоогоор дахин урлаж зөвхөн захиалгаар борлуулах бэлтгэл ажилдаа ороод байна. Тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүн бүрий үнийн дүнгийн 8%-ийг Монгол улсын хүүхэд залууст Олимпизмыг сурталчлах, дэмжих үйлст зориулан холбогдох байгууллагуудад хандивлах болно.

Тиймээс та бүхэн баталгаатай мэдээ, мэдээллийг бидний албан ёсны пэйжээс хүлээн авч аливаа худал мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг хичээнгүйлэн хүсэж байна

Мичел Амазонка хамт олон