АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд урилга өгнө

1103

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга АНУ-ын төрийн тэргүүн Жо Байденд “Токио 2020” олимпын наадмын урилга өгнө.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга ирэх сарын 9-нд АНУ-д айлчилж, Цагаан ордонд тус улсын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах юм.

Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн нэгдүгээр сард тангарагаа өргөснөөс хойш хүлээн авах хамгийн анхны гадаад орны улс төрч нь ноён Ё.Сүга байх аж. Уг айчлалын хүрээнд Ерөнхий сайд Ё.Сүга АНУ-ын төрийн тэргүүнд “Токио 2020”-ын урилга гардуулж өгнө гэж “Кюдо ньюс” мэдээлэв. Ерөнхий сайдын айчлалыг дагалдах 11 хүний дотор тус улсын Спортын сайд багтжээ.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга

Токиогийн олимп гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулагдах боловч 100 гаруй орны төрийн тэргүүн болон бусад албаны хүмүүс урилгаар оролцоно гэж Японы Засгийн газраас мэдээлсэн юм.