Анталъягийн Их Дуулга тэмцээн хөшгөө нээлээ

1076

Олон улсын жүдо бөхийн холбооноос цуврал болгон зохион байгуулдаг Их Дуулга ангиллын дараагийн тэмцээн Түрк улсын Анталъяа хотод эхэллээ.

Уг тэмцээн дөрөвдүгээр сарын нэгнээс гуравны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 93 орны 440 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Тэдний дунд  эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Казакстан улсын тамирчин Г.Отгонцэцэг барилдахаар мэдүүлгээ өгөөд байсан ч нэрээ татжээ. Түүний хувьд спортоосоо түр хөндийрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд амаржаад амжжээ.

Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14:00 цагаас эхлэх бол үзэгч та бүхэн медалийн төлөөх барилдаануудыг 22:00 цагаас SPS National сувгаар хүлээн авч үзэх боломжтой.

Харин манай шигшээ багийн хувьд энэхүү тэмцээнийг өнжиж энэ сарын 4-6-ны өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Б.Цогтбаяр