Үхлийн аюултай спортууд

2446

Дэлхий дээр олон сая хүн спортоор хичээллэн өөрийн бие бялдарт анхаардаг болсон билээ. Спортоос кайф мэдэрч, эрч хүчтэй болох нь сайхан хэдий ч амь насанд аюултай спортын төрлүүд нэлээд олон байдаг аж. Ингээд бид дэлхийн хамгийн аюултай гэгдэх 10 спортыг танилцуулж байна.



Мотокросс

Өнгөрсөн 100 жилийн дотор уг спортоор хичээллэж амь насаа алдсан хүний тоо хэдийн 200 давсан баримт бий. Тэдний дийлэнх нь хурдтай явсанаас болж нөгөө ертөнц рүү оджээ. Түүнээс гадна модны мөчир, чулуу, хайрга болон цөлийн саадтай замд давхих нь үхэлд хүргэх эрсдэлтэй.



Чөлөөт авиралт


Дэлхийн хамгийн аюултай спортод чөлөөт авиралт яах аргагүй орно. Ууланд авирагчдын хэрэглэдэг аюулгүйн багаж хэрэгсэлийг чөлөөт авирагчид ойшоодоггүй тул нэг л буруу алхам хийвэл хэдэн зуун метрийн өндрөөс унаж бэртэх, тэр ч бүү хэл амиа алдах ч аюултай юм.



Сюрфинг

Энэ спорт хичээллэн амжилтад хүрэхийн тулд өндөр давалгааг давах шаардлагатай. Сонирхогчид аль болох том давалгаан дээр гулгаж сурахыг хүсч энэ спортоор хичээллэдэг. Мэргэжлийн тамирчин дөрвөн давхар байшин шиг давалгаан дээр гулгаж, цагт 30 км хүртэл хурдалдаг аж.
Давалгаагаа мэдэрч чадахгүй цохиулбал живэх, толгой өвдөх, чих шуугих, цаашлаад хад чулуунд хүртэл цохиулах аюултай. Хэдийгээр усанд сайн сэлдэг байлаа ч хоёр давхар өндөр барилга шиг давалгаанд цохиулаад живэх эрсдэл бий. Түүнчлэн давалгааг дагаж ирсэн аварга загасанд бариулах явдал ч цөөнгүй гардаг байна.


Уулын цана


Аюул осол өндөртэй спортын төрөлд уулын оргилоос цанаар гулгах багтдаг. Уулын оргилоос эгц доош уруудахын тулд нисдэг тэргээр оргилд хүрдэг бөгөөд үүний тулд дундажаар 500 ам.доллар төлдөг байна. Гэвч аюул ихтэй уг спортоор хичээллэснээр олон хүн амь насаа алдсан гашуун түүх бий.



Завь

Ширүүн урсгалтай гол, хүрхрээ, хясаанаас завиар буух нь адерналин их ялгаруулдаг. Завины энэ төрөл нь эрсдэл их шаарддаг. Учир нь чулуу хайрга болон усны урсгалд завиа удирдан явах хэцүү байдаг аж. Ганц л алдаа гаргавал завьтайгаа хөмрөх, хад чулуунд цохиулах зэргээр үхлийн аюултай байдаг.



Бухнаас зугтах

Испаниас гаралтай уг спорт нь амь өрссөн, аюултай спортын нэгээр тооцогддог. Жил бүрийн долдугаар сард Испанийн Памплона хотод бухнаас зугтах фестивал болдог аж. Хотын төв гудамж буюу 825 метр урт нарийн гудамжаар хүмүүс бухнаас зугтдаг бөгөөд хэрвээ буханд мөргүүлвэл тэр жилийн барцад нь арилж байна гэж үздэг байна. Жил бүр дундажаар 100 гаруй хүн бэртдэг гэнэ.



Суурь үсрэлт

Суурь үсрэлт нь үсрэлтийн төрөл дотроос хамгийн аюултай нь. Энэ төрлөөр үсрэгчдийн “суурь” нь өндөр барилга, цамхаг, антен, хадан цохио болдог. Үсрэгчид тэрхүү өндөр суурин дээрээ гарч, тэндээсээ шүхрээр үсэрдэг ба экстрим спортын тамирчид энэ төрлийг спорт хэмээн хүлээн зөвшөөрдөггүй. Ийм үсрэлтийг олон газар хориглож, хууль бус үйлдэлд тооцдог. Суурь үсрэлтийн тамирчид бусад үсрэгчид шиг онгоцноос үсэрдэггүй тул бага өндрөөс харайна гэдэг нислэгийн асар богино цаг хугацааг туулна гэсэн үг. Тиймээс тэдэнд “шүхрээ задлах”-ын өмнө биеийн байрлалаа зөв олох шаардлага тулгардаг. Спортын энэ төрлөөр амь үрэгдэгчдийн тоо 1981-2007 оны хооронд 114-т хүрчээ.



Тобогтан чарганы тэмцээн

Энэ бол өндөр хурдаар хурдалдаг хүндийн хүчний спорт юм. Бидний мэддэг “санкетик”-тэй тун төстэй тобогган хэмээх дугуйт хавтан дээр биеэрээ хэвтэж гудамжаар хурдалдаг бөгөөд ингэж хэвтсэнээр хүндийн хүч доор байрлах тэнцвэрээ илүү хадгалж, өндөр хурд авах боломж бүрддэг юм. Тобогганаар 160 км цаг хүртэл хурдлах боломжтой ба гудамжаар ийм хурдтай давхих нь маш өндөр эрсдэлтэй. Түүнээс гадна жолоодогчоос тун нарийн мэдрэмж шаардана. Уг спортоор хичээллэснээр хөл болон гар хугарах нь түгээмэл тохиолддог. Тамирчдыг аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс арьсан гутал болон бээлий, мөн сайн чанарын чаргаар хангадаг ажээ.



Бух унах


Бух унах, бух сургах аюултай спортын төрөл. “Родео” хэмээх ковбойчуудын бухын нуруун дээр тогтох тэмцээнд хамгийн догшин бухнуудыг шилж оролцуулдаг бөгөөд мэргэжлийн унаачид найман секунд нуруун дээр нь тогтох даалгавартай байдаг.



Далайн гүн дэх агуй руу шумбах

1960 оноос хойш энэ спортоор хичээллэсэн хүмүүсээс 600 гаруй нь амиа алдаж байжээ. Далайн гүн рүү ойртох тусам тэсгэм хүйтэн байдаг бөгөөд энэ хүйтнээс болж хөлдөх, махчин загасны хоол болох зэрэг аюултай байдаг ажээ.