Том залуусын мөнгөний төлөөх тулаан

1611

Мэргэжлийн боксын WBC холбооны аварга Тайсон Фьюри, WBA, IBF, WBO холбооны дэлхийн аварга Энтони Жошуа нарын супер тулаан болох мөч ойртсоор байна.

Саяхан ESPN-ийн мэдээлснээр хүнд жингийн дэлхийн аваргуудын бүсийг нэгтгэх тулаан Саудын Арабд болох аж. Саудын Арабын хаант улс уг тэмцээний шагналын санг 150 сая ам доллар гэж заралсан бөгөөд хоёр боксчид тус бүр 75 сая ам доллар хүртэх гэнэ. Үүнд төлбөрт сувгийн үнэ багтаагүй ба тулааны дараа олсон орлогоос нэмж боксчид хувь авах боломжтой. Их Британий том залуусын тулааныг “Скай Спортс”, “БТ Спортс” сувгаар шууд дамжуулах бол АНУ-ын үзэгчдэд ESPN шууд хүргэхээр төлөвлөжээ.

ESPN-ийн мэдээлснээр 2019 онд Жошуа ,Энди Руиз нарын тулааныг мөн л Саудын Арабаас санхүүжүүлсэн бөгөөд уг тулаанд хоёр боксчид 60 сая ам доллар олсон юм.

Промоутр Эдди Хирн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн асуултад “Талууд тохиролцоонд хүрсэн ба ямар нэгэн үл ойлголцох зүйл байхгүй, гэрээнд зурагдах гарын үсэг зурах л үлдсэн” гэв. Тулааны хугацаа одоогоор товлогдоогүй бөгөөд магадгүй долдугаар сарын 24, эсвэл наймдугаар сарын эхний долоо хоногт болж магадгүй.

Ийнхүү мэргэжлийн боксын дөрвөн том холбооны бүсийг 1999 онд нэгтгэж байсан домогт Ленокс Льюсээс хойш 22 жилийн дараа Их Британы боксчин супер аварга болж түүхийн хуудаснаа бичигдэхэд хэдхэн сар л үлдлээ.