Златан Ибрагимовичийг шалгаж байна

1704

Шведийн шигшээ болон Италийн “АС Милан” клубын довтлогч Златан Ибрагимович Малтад байрлалтай бетийн нэгэн сайттай хамтрах болсон нь асуудал дагуулж эхэлжээ.

Өдгөө 39 настай швед довтлогч “Bethard.com” сайттай хамтран ажиллах болсон нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) -ны дүрмийг зөрчсөн байж болзошгүй талаар Шведийн нэг сайт мэдээлэв.

Түүнийг бооцооны сайтад санхүүгийн ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг шалгахаар ОУХХ-ноос мөрдөж эхэлсэн гэж тус сайт онцолжээ. Хэрвээ буруутай нь тогтоогдвол их хэмжээний мөнгөн торгууль оногдуулах эсхүл гурван жилийн хугацаагаар хөлбөмбөг тоглох эрхийг нь хасах эрсдэлтэй байгаа юм.

“Тэмцээн уралдаантай холбоотой бооцоо эсвэл түүнтэй төстэй үйл ажиллагаанд шууд болон дам байдлаар оролцдог эсвэл ийм үйл ажиллагаанд санхүүгийн шууд болон дам байдлаар оролцсон бол шийтгэл хүлээнэ” гэж заасан байдаг аж.

UEFA-гийн сахилгын журмын 12 дугаар зүйлийн хоёр дахь заалт

Өнгөрсөн даваа гарагт Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA)-ноос Златаныг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгахаар ёсзүйн хорооноос шинжээч томилсон талаар албан ёсоор мэдэгджээ. Нэрт хөлбөмбөгийг буруутай гэж үзвэл 12 дугаар зүйлийн хоёр дахь заалтийг зөрчсөн гэж үзэх гэнэ.

Златан 2018 оны гуравдугаар сараас хойш “Bethard”-ын элч төлөөлөгчөөр томилогдсон юм.