Томруулдаг шилний тусламжтайгаар 10 дахь түрүүгээ

415

“Парис-2024” олимпийн наадмын байт харвааны эмэгтэй багийн төрлийн шигшээ харваа гойд сонирхолтой боллоо. Өмнөх 9 (!) олимпод багийн дүнгээр дараалан түрүүлсэн Өмнөд Солонгос уламжлал ёсоор финалд үлдсэн бол тэдэнтэй алтан медалийг булаацалдахаар БНХАУ-ын баг шалгарсан. Гэвч бүхний бодож байсан шиг супер аваргуудад ялалт хялбархан ирсэнгүй.

Энэ төрөлд багийн 3 гишүүн тус бүр нэг сум тавьж, нийлбэрээр ялагчийг тодруулдаг дүрэмтэй бөгөөд эхний харвалтаар БНХАУ 9, БНСУ 9, 10-ын зааг дээр оносон юм. Харин хоёр дахь харваанд Хятадын тамирчин 10, Өмнөд Солонгос 9 дээр бууж, ерөнхий харьцаа тэнцэж ирэв. Шийдвэрлэх гурав дахь “буудлага”-д нанхиад харваач 9, гуулин харваач 9 ба 10-ын зааг дээр оносноор 27:27-оор тэнцэв.

Ингээд шүүгч байг томруулдаг шилээр нягталсны дүнд маргаан дагуулсан солонгосчуудын хоёр сум хоёулаа 10 дээр оносон болохыг илрүүлэв. Ийнхүү Лим Си Хён, Чон Хун Ён, Нам Су Хён нарын бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосын баг 1988 оны Сөүлийн олимпоос эхтэй ялалтын буухиаг тасалдуулсангүй, дараалан 10 дахь алтан медалиа зүүв.

Эх сурвалж: Р.Манлай