Л.Отгонбаатар хүрэл медаль хүртэв

1433

Туркийн Анаталья хотноо гурван өдрийн турш үргэлжилсэн жүдо бөхийн гранпри тэмцээнээс Лхагвасүрэнгийн Отгонбаатар -100 кг-д хүрэл медаль хүртлээ.

Манай жүдоч эхний тойрогт Бразилын бөх Леонардо Гонсалвесийг, дараагийн даваанд Австрийн жүдоч Лаурин Боелерийг тус тус ялсан ч хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Арман Адамианд ялагдсан.

Дагах барилдаанд Кубын Хосе Арментеросыг буулган авч, хүрлийн төлөө ОХУ-ын Нияз Ильясовыг ялснаар -100 кг-д анх удаа медальд хүрчээ. Улаанбаатарын гранпригийн хошой аварга, Абу Дабигийн их дуулгын алтан медальт Л.Отгонбаатар маань ийнхүү цуврал тэмцээнээс гурван алт, таван хүрэл медальтай боллоо.

Энэ удаагийн тэмцээнд медалийн чансаагаар косовочууд, тоогоор нь оросууд тэргүүллээ. Тэд эрэгтэй нэг, эмэгтэй таван жүдочтой Туркийг зорьсон ч гурван алт, нэг мөнгөн медалиар тэргүүлэв. Харин оросууд хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Манай улс гурван хүрэл медальтай Анатальягийн тэмцээнийг дуусгалаа.