VEGAS 27: Роб Фонтын мэдэгдэл ба Коди Гарбрандтын уналт

722

Даруухан үзүүлэлтэй явсан Роб Фондын ялалтанд хүргэсэн тактик гялалзтал биелсэн бол хуучин аварга Коди Гарбрандтын аваргын бүсний төлөөх дайралт энэ удаа бүтэлгүйтлээр төгсөв.

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо ээлжит “UFC Vegas 25” тулаан тавдугаар сарын 07-нд болж өндөрлөв. Энэ үдэш үзэгчдийн таамгийг эвдсэн олон тулаан болсноороо онцлог байлаа. Ихэнх тулаан сонирхогчид К.Гарбрандтыг чамбай тулаан хийж өрсөлдөгчөө буулгаж авна гэж итгэж байсан билээ. Түүнтэй ч холбоотой олон дэмжигчид бооцоо К.Гарбрандтын төлөө тависан ч эцэстээ Р.Фонт ялагчаар октагоноос бууна гэж хэн ч төсөөлөөгүй бизээ.

Эхний үеэс л энэ жил 33 настай Р.Фонт өөрийн давуу талаа ашиглаж тулалдав. Тэрээр гарын уртыг ашиглаж К.Гарбрандыг өөрийн зайд бариж өрсөлдөгчдөө ойртох боломж өгсөнгүй. Үе өнгөрөх тусам Фонт гарын урд цохилтоор өрсөлдөгчөө зайдаа барихийн сацуу хойд гарын цохилтоор өрсөлдөгчөө сулруулж байв.Харин К.Гарбрант богино зайд тэсрэлттэй хажуугийн болон өлгөсөн цохилт хийж өрсөлдөгчөө буулгаж авахыг хичээсэн болов ч тусыг эс олсон.К.Гарбрандт тактикаа өөрчилж,өрсөлдөгчөө хэвтээ барилдааны байрлалд оруулах гурвантаа оролдсон ч Фонт хамгаалалтандаа сайн бэлдэж ирсэн нь илт байсан.Сүүлийн үед Гарбрандт довтолгооны хэмнэлээ өндөрсгөж өрсөлдөгчөө хугацаанаас нь дуусгахыг эрмэлзсэн ч энэ нь хангалттай байж чадсангүй. Хавдсан нүд,улайж зулгарсан нүүр зэргээс үзэхэд Коди Гарбрандт энэ удаа оноогоор ялагдаж тулааныг өндөрлүүлэх нь хэнд ойлгомжтой харагдаж байсан юм.Ийнхүү олон жил дундаж түвшинд тулалдаж байсан Р.Фонт боломжоо ашиглаж аваргын бүсний төлөө дайралт хийх бололцоотой болсон билээ.

Карла Эспарза-Ян Сиаонан

Сүрлэн жингийн хуучин аварга Карла “жигнэмэг мангас” Эспарза өөрийн бүсээ эргүүлэн авах дайралтаа амжилттай хийж, аваргын төлөөх тулааны эрхээ олж авав. Мэргэжилтнүүдээс сайн үнэлгээ аваад байсан Хятадын зодоонч Ян Сиаонантай хийсэн тулаандаа К.Эспарза туршлага хэр чухал гэдгийг харуулж чадсан юм. Чацны илүүгээр Ян Сиаонан тулааныг босоо байдлаас үргэлжлүүлэх бодолтой байсан бол харин К.Эспарза барилдаанаар өөртөө боломж үүсгэхийг илүүд үзсэн. Эхний үеэс л К.Эспарза өрсөлдөгчөө унагааж ,газартай хавсарч цохих,өчилт боолт хийх,ноолж ядраах зэрэг идэвхтэй тулаан хийж байсан.Харин Я.Сиаонаны хувьд хэвтээ барилдааны хамгаалалтыг дутуу бэлдэж ирсэн нь түүнд том сургамж болсон юм. Тулааны хоёрдугаар үед Эспарза өрсөлдөгчөө ээлжит удаагаа унагаж,байрлалын тэмцэлд давамгайлсны эцэст цовдолгооны байрлалд хүрсэн. Ийнхүү Эспарза өрсөлдөгчийнхөө эсэргүүцлийг зогсоосны дараа ээлж дараалсан цохилтуудыг хийсэнд ,октагоны шүүгчид тулааныг зогсоохоос өөр арга байсангүй.Ийнхүү Хятадын бас нэг найдвар ялагдаж,харин Эспарзагийн хувьд одоогийн аварга Рөүз Намажунастай хоёр дахь удаагаа тулалдаж аварга болох боломж нээгдлээ.

Норма Дюмонт-Фэлиса Спенсер

UFC хөнгөн жингийн аварга Аманда Нунесийн эсрэг тулалдах тулаанчаа оллоо.Аманда Нунестэй эн тэнцүү тулаан өрнүүлэх тулаанч байна уу гэдэг асуулт олон мэргэжилтнүүдэд тавигдаад байсан юм. Сүүлийн тулаанууддаа өөрийгээ хэн бэ гэдгээ батлан харуулсан Бразилын Норма Дюмонт Канадын барилдаан суурьтай Фелиса Спенсерийн эсрэг гурван үе ширүүн тулалдаж ялалт байгуулав.

Хүнд жингийн том залуусын чансаа ахиулах тулааныг Жаред Вандэраа, Жастин Тафа нар хийв.Хүнд жингийн тулаан гол төлөв хүнд цохилтоор эсвэл өчилт боолтоор хугацаанаасаа өмнө дуусдаг.Харин энэ удаа том залуус маш өндөр хэмнэлтэйгээр гурван үе ширүүн тулалдсан юм. Тулааны явцад 2 тамирчид мөргөлдсний улмаас Ж.Вандэраагийн чамархайн дээр хэсэгт язралт үүссэн. Язралтаас үүссэн шархнаас маш их цус алдсан боловч Ж.Вандэраа шүд зуун довтолсоор гурав дугаар үеийг дуусгасан. Самао гаралтай залуу Жастин Тафагийн хувьд холимог тулааны замналдаа дөрөв ялж гурав ялагдсан үзүүлэлтээр чансаа буурах нь тодорхой болжээ.

Гол хөтөлбөрийн эхний тулааныг Норвегийн Жак “Жокер” Хэрмансон сүүлийн үед ур чадвар нь тогтмол өсөж яваа Эдмэн Шахбазянтай хийв. Эхний үед Ж.Хэрмансон идэвхгүй тулаан өрнүүлснээр өрсөлдөгч нь илүүрхэж дуусгасан.Харин хоёрдугаар үеэс Жокер тактикаа эрс өөрчлөж,өрсөлдөгчөө унагаж хэвтээ барилдаанаар илүүрхэж хугацаанаас нь өмнө дутуу гаргах оролдлого хийж байлаа. Тулааны гуравдугаар үе ч иймэрхүү байдлаар өрнөснөөр Ж.Хэрмансон Эдмэн Шахбазяныг оноогоор дийлсэн. Эдмэн Шахбазян замналдаа хоёр дараалан ялагдсан бол Ж.Хэрмансон Италийн Марвин Ветторид ялагдсны дараа ялалтын замдаа эргэн оров.

UFC Vegas 27-ийн үр дүнг толилуулахад:

Гол хөтөлбөр:

  • Роб Фонт өрсөлдөгч Коди Гарбрандтыг шүүгчдийн санал нэгтэйгээр (48:47, 50:45, 50:45)
  • Карла Эспарза өрсөлдөгч Ян Сиаонаныг техникийн нокаутаар II үед
  • Жаред Вандэраа Самоа тулаанч Жастин Тафаг шүүгчдийн саналаар (30:27, 30:27, 29:28)
  • Норма Дюмонт өрсөлдөгч Фелиса Спенсерийг оноогоор (30:27, 28:29, 29:28)
  • Рикардо Рамос, Билл Алгэог шүүгчдийн санал нэгтэйгээр  (30:27, 30:27, 29:28)
  • Жак Хэрмансон өрсөлдөгч Эдмэн Шахбазяныг оноогоор  (29:27, 29:27, 29:27) тус тус ялав.

Өмнөх хөтөлбөр:

  • Бэн Ротуэлл өрсөлдөгч Крис Барнетийг жильотэн боолтоор II үед
  • Коурт Мгкий өрсөлдөгч Клаудио Силваг оноогоор (30:26, 30:26, 29:27)
  • Бруно Силва өрсөлдөгч Виктор Родригезийг I үед хүнд цохилтоор
  • Жош Кулибао ,Ша Юланыг оноогоор (29:28, 29:28, 29:28)
  • Давид Дворак Хуанкамило Рондэросыг I үед боолтоор
  • Дамир Исмагулов, Рафаэл Алвесийг шүүгчдийн саналаар  (29:28, 29:28, 29:28) тус тус ялав.