Хэн нь Израиль улсыг зорих вэ ?

895

Энэ сарын 11-ны өдрөөс эхлэн “MESA Pro Series Finals Dota 2” тэмцээн эхлэх билээ. Уг тэмцээнд түрүүлсэн цорын ганц ялагч баг Израиль улсын Эйлат хотод зохиогдох цахим спортын ДАШT-нд оролцох эрх авах юм.

Энэхүү тэмцээнд өмнөх гурван удаагийн Pro Series тэмцээнүүдээс хамгийн өндөр оноог цуглуулсан дөрвөн баг шууд уригдсан бол нэмэлтээр хоёр баг нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авжээ.

Шууд урилга авсан дөрвөн багт эхний цуврал тэмцээний аврага “Draingang” , удаах тэмцээний тэргүүн байр “Lilgun” , сүүлийн тэмцээний ялагч “Sable Hat” болон гурван удаагийн тэмцээний хоёрт нь давгүй амжилт үзүүлсэн “Kobolds” баг багтсан. Харин нээлттэй сонгон шалгаруулалтаас 9к Support тоглогч Se-гээр удирдуулсан залуу баг “Wanted” байгаа бол багийн бүрэлдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт оруулсан ч удаан хугацаанд хамтдаа тоглож буй “Seventh Sense( ex Valhalla)” багууд шалгаран Израиль улсыг зорих эрхийн төлөө өрсөлдөх болжээ.

Багуудын тэмцээний ялагч болох боломжуудыг дурдвал.

 1.Draingang

Бүрэлдэхүүн :

1.Brainac
2.Taburi
3.Retribution
4.Proxy
5.Toni

Эхний хоёр ч Pro Series-д үзүүр түрүү булаацалдсан бүрэлдэхүүнээс Foolmoon Герман улсыг зорьж , Valky өөр багт нэгдсэнээр сүүлийн цуврал тэмцээнд хоёр шинэ тоглогчийн хамтаар оролцсон ч Dgang-ийн залуус шөвгийн дөрөвт үлдсэн билээ. Гэвч төд удалгүй Mонгол улсын хамгийн өндөр MMR-тай тоглогч багийн offlane ббайрлалын тоглогч Eleven-г Lilgun багт алдаж шинэ тоглогчийн эрэлд гарсан. Удалгүй багтаа хашир туршлагатай цагтаа “The Mongolz” багийн хамтаар зүүн хойд Азийн бүсэд дуулиан тарьж явсан Retribution болон Proxy-г элсүүлэн хүчээ зузаатгаад байна. Mөн carry тоглогч Brainac-тай нэгэн цаг үед Prime багт мөр зэрэгцэн зүтгэсэн Taburi-г нэгтгэж сайн баг бүрдүүлээд байна.

Боломж :

Багийн safelane дэх хослол удаан хугацаанд хамтдаа тоглож буй нь тэдний том давуу тал. Brainac ямар ч хүнд нөхцөлд багаа хожилд хүргэх чадвартайг олон ч тэмцээнээс бид харсан. Offlane хослол ч мөн хашир туршлагатай хоёр тоглогч байгаа нь олзуурхууштай.

2.Lilgun

Бүрэлдэхүүн :

1.X123

2.Sanctity
3.Eleven
4.Hishgee
5.Ace12

Азийн бүсийн томоохон тэмцээнүүдэд шууд урилгаар оролцож байгаа Жижиг буунууд ганцхан солилцоо хийсэн нь багийн Offlane ббайрлалын тоглогч Marvel-ийг сэлгээнд шилжүүлэн Mонгол улсын хамгийн өндөр MMR-тай тоглогч Eleven-ийг багтаа нэгтгэснээр ур чадварын хувьд илүү сайжирсан ч багийн тактик системд өөрчлөлт орох нь гарцаагүй.

Боломж :

Дэлхийн хэмжээний Азийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлдэг нь ур чадвар ямархуу хэмжээний баг вэ гэдгийг илтгэнэ. Багийн суурь болсон X123 , Sanctity , Hishgee нар Mонгол Улсын Их Сургуулийн аварга шалгаруулах тэмцээн , D Gamers-ийн DWDL DMDL гэх мэт тэмцээнүүдээс эхлэн одоог хүртэл хамтдаа тоглож байгаа нь багийн ойлголцолд том давуу тал болж байна.

3.Sable Hat

Бүрэлдэхүүн :

1.Bell
2.Kwabanga
3.TSL
4.Hustla
5.Warpten

Булган малгай шүүрэгчид өмнөх MESA Pro Series тэмцээнээс хойш багийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийгээгүй нь бахархууштай.

Боломж :

Tэднийг нэг үгээр илэрхийлэл “Tуршлага” гэж хэлнэ. Гурван удаагийн Pro Series тэмцээнд эхний гурван байранд бүгдэд нь орж үзсэн хоёр багийн нэг гэдэг нь ямар хатуу самар вэ гэдгийг илтгэнэ. Яг л хийдэг тоглолтоо үргэлжлүүлэн хийвэл Израиль улсыг зорих маш ойрхон байна.

4.Kobolds

Бүрэлдэхүүн :

1.Fortune Soul 
2.Valky
3.Skadi
4.Fearless
5.Mudi

Өмнөх удаагийн MESA Pro Series д оролцсон тоглогчдоос midlane-ий тоглогч Skratta багаас гарч түүнийг орлуулахаар MESA Pro Series 1 тэмцээний Үнэ Цэнэтэй Tоглогчийн шагналт Valky-г авчирсан. Fortune Soul , Skadi болон Mudi-гийн хувьд уг багт удаан хугацаанд хамтдаа тоглож хал үзэж хашир суусан.

Боломж :

Багийн тоглолт болон ойлголцол маш сайн байдаг ба өөрсдийн гэсэн тоглолтын хэв маягаа олсон нь том давуу тал. Midlane-ний шинэ тоглогч Valky уг тэмцээний онцлох тоглогчийн нэг юм. Mөн багаа ганцаараа хожилд хүргэх чадамжтай carry тоглогч Fortune Soul байгаа нь хамгийн том хөзөр.

5.Wanted

Бүрэлдэхүүн :

1.Caeser
2.Ikigai
3.Seimei
4.Spec
5.Se

Зургадугаар сарын DMDL түрүүлсэнээр уг баг тодрон гарч ирэн Израиль явах эрхийн төлөө өрсөлдөх өрсөлдөөнд нэгдээд байна. Өмнөх Pro Series тэмцээнд өндөр хэний ч төсөөлөөгүй амжилт үзүүлсэн Cute Anime Girls багийн гурван тоглогч дээр 9к support тоглогч Se болон залуу тоглогч Spec нэгдэж Wanted багийг бүрдүүлж байна.

Боломж :

Шинэ цус шинэ тоглолтын хэв маяг. Хэний ч төсөөлөөгүй баатруудын сонголт тоглолтын хэв маягийг нээлттэй сонгон шалгаруулалтын үед болон бусад тэмцээнүүдэд үзүүлээд байсан. Mагадгүй залуу тоглогчдын таамаглаагүй тоглолт Израиль хүрэх тасалбар болох боломжтой.

6. Seventh Sense

Бүрэлдэхүүн :

1.Jun
2.Skratta
3.Kazima
4.Supercell
5.Raima

Valhalla нэрэн дор хагас жилийн хугацааг өнгөрөөгөөд байсан залуу тоглогчид Jun , Skratta болон Raima-г багтаа нэгтгэн уг тэмцээнд оролцож  байна. Skratta-г элсүүлснээр midlane-д тоглодог байсан Kazima offlane байрлалд тоглох болсон.

Боломж :

Багийн тоглолт сайн гаргаж чадвал ур чадвар асуудал тулгарахгүй сайн тоглогчид бүрэлдсэн. Урд тулгарах туршлага болон сэтгэл зүйн асуудлуудыг асуудалгүй даван гарвал тэд аварга болохыг үгүйсгэхгүй.