Өсвөр, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн

958

Монголын Туялзуур Сэлэмний холбооны Өсвөр, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Орчлон олон улсын сургуулийн спорт зааланд  өнөөдөр эхэллээ. Тэмцээнийг Монголын Туялзуур Сэлэмний холбооны Ерөнхийлөгч А.Ганхуяг нээж, нийт оролцогчдод амжилт хүсэв.

Өнөөдрийн тэмцээнд 6 клубийн 40 гаруй өсвөрийн (17 хүртэлх нас)  тамирчид өрсөлдөж, медалийн эзэд тодорлоо.

Өнөөдрийн тэмцээний шагналыг Монголын Туялзуур Сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэ,  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Хангарьд клубийн дасгалжуулагч  Л.Шинэтулга,/ОУХМ/ тэмцээний Ерөнхий шүүгч Б.Цэнгэл нар гардуулав.

Медаль хүртсэн тамирчид

Хөвгүүд

Алтан медаль Б.Гандөл / Дуэль клуб. 31 р сургууль/
Мөнгөн медаль  Г.Тэмүүлэн / Варриорс клуб
Хүрэл медаль Г.Тодсэцэн /Дуэль клуб, Логарифм сургууль/
Хүрэл медаль Х.Ананд / Дуэль клуб.Шинэ Монгол/

Охид

Алтан медаль Б.Энхмэнд / Хангарьд клуб.Эрдэнэт хотын орос хэлний 1- р сургууль/
Мөнгөн медаль Н.Ялгуун /Варриорс клуб.Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23- р сургууль/
Хүрэл медаль Г.Райса  /УБ Фенсинг клуб. Hobby сургууль/
Хүрэл медаль Ц.Цогцэцэн / МУБС ерөнхий боловсролын сургууль/

20 хүртэлх насны тэмцээнд 6 клубийн 42 сэлэмчин өрсөлдөж, хурд хүчээ сорилоо.

Хөвгүүдийн ангилалд Дуэль клубийн Б.Гандөл түрүүлсэн бол Хангарьд клубийн Б.Энхмэнд охидын аваргаар шалгарч, хоёр өдрийн тэмцээнээс давхар алтан медаль хүртлээ.

Тэмцээний шагналыг Монголын Туялзуур Сэлэмний холбооны Дэд Ерөнхийлөгч З.Номундарь,  Удирдах зөвлөлийн гишүүн Н.Гантулга нар гардуулав.

Медаль хүртсэн тамирчид

Хөвгүүд

Алтан медаль Б.Гандөл / Дуэль клуб/
Мөнгөн медаль  О.Адьяа / Варриорс клуб/
Хүрэл медаль Г.Сумъяабалдан /Уурхайчин клуб/
Хүрэл медаль Т. Тулуй / Хангарьд клуб/

Охид

Алтан медаль Б.Энхмэнд / Хангарьд клуб/
Мөнгөн медаль Х.Энэрэл  /Дуэль клуб/
Хүрэл медаль Г. Ундрал /Варриорс клуб/
Хүрэл медаль Х.Нандин-Эрдэнэ /Хангарьд клуб/

Эх сурвалж: Монголын Туялзуур Сэлэмний холбоо