Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

389

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа, өсвөр үеийн U19, U15 нас болон сонирхогчдын ангиллаар явагдах бөгөөд одоогоор 230 гаруй тамирчид Ард триатлон-2022 УАШТ-д оролцохоо илэрхийлж бүртгүүлээд байна. Элит, өсвөр үеийн U19 нас, сонирхогчдын Age group ангиллын тамирчид 500 метр сэлж, 15 км дугуй жийж, 5 км гүйж уралдах бол өсвөр үеийн U15 насныхан 250 метр сэлж, 5 км дугуйгаар, 1,5 км гүйж барианд орно. Мөн тэмцээний үеэр эхлэн хичээллэгчид, сонирхогчдын дунд Try-Tri ойрын зайн тэмцээнийг зохион байгуулж, триатлоны спортын зах зухаас сонирхуулахаар төлөвлөжээ.
Триатлоны УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл ажиллаж, эхний байрт шалгарсан тамирчдыг Ард койноор мялаах ажээ.