Спортын салбараас ЕСӨН гавьяат мэндэллээ

Алтан гадас одонгоор: “Мүүн дайнс” хамтлаг
878

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Цэнд-Очирын Цогтбаатар
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Цэнд-Очирын Цогтбаатар

Ц.Цогтбаатар нь жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер цолтой, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медаль, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт тамирчин юм.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Бат-Очирын Болортуяа
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Бат-Очирын Болортуяа

Б.Болортуяа нь чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер цолтой, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл медаль, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин билээ.

Монголын улсын гавьяат тамирчин цолоор: Цогбадрахын Мөнхзул
Монголын улсын гавьяат тамирчин цолоор: Цогбадрахын Мөнхзул

Ц.Мөнхзул нь буудлага спортын Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд 2007 оны дэлхийн цомын аварга, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт тамирчин юм.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Мөнхтөрийн Лхагвагэрэл

М.Лхагвагэрэл нь чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2022 оны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медальт тамирчин юм.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Долгоржавын Отгонжаргал
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Долгоржавын Отгонжаргал

Д.Отгонжаргал нь чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт тамирчин юм.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Баатаржавын Шоовдор
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Баатаржавын Шоовдор

Б.Шоовдор нь чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, 2018, 2019, 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин юм.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Ганбатын Болор-Эрдэнэ
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Ганбатын Болор-Эрдэнэ

Г.Болор-Эрдэнэ нь пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2014, 2015, 2017, 2019, 2021 оны алтан медальт тамирчин юм.

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Хүрэлбаатарын Энхтуяа
Монгол Улсын гавьяат тамирчин цолоор: Хүрэлбаатарын Энхтуяа

Х.Энхтуяа нь пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, 2017 оны дэлхийн аварга, 2019 оны дэлхийн аваргын тэмцээний мөнгөн медаль, 2021 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт тамирчин юм.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор: Очирхүүгийн Саранхүү
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор: Очирхүүгийн Саранхүү

О.Саранхүү нь бүжгийн спортын улсын шүүгч, “Мүүн дайнс” хамтлагийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер 30, спортын мастер 38 тамирчин бэлтгэн гаргасан багш, дасгалжуулагч ба түүний удирдсан баг нь 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн билээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Оюунцэцэг Оюунбат
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Оюунцэцэг Оюунбат

О.Оюунбат нь “Мүүн дайнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер, түүний удирдсан баг нь 2022 оны дэлхийн аваргын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн.

Алтан гадас одонгоор: “Мүүн дайнс” хамтлаг
Алтан гадас одонгоор: “Мүүн дайнс” хамтлаг

Тус хамтлаг нь нь 2022 оны дэлхийн аваргын аварга шалгаруулах тэмцээний латин бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо