Засмал замын дугуйчид олимпын эрх авлаа

2158

Манай улс анх удаа засмал замын дугуйн олимпын эрх авлаа. Манай дугуйчид нийлбэрээр 1332 оноогоор жагсаалтын 29-д бичигдсэнээр олимпын эрх авсан юм.

Засмал замын дугуйн олимпын эрхийг ДАШТ болон Африк, Пан Америк, Азийн АШТ-ий аваргууд шууд авсан билээ. Харин бусад эрхийг 2022 оны 10 сарын 19-нөөс 2023 оны 10 сарын 17-ны хооронд авсан оноогоор олимпын эрхийг олгосон юм.

Энэ хугацаанд манай эрэгтэй дугуйчид 1332 оноогоор жагсаалтын 29-д бичигдсэнээр олимпын нэг эрх авлаа.

Тодруулбал, С.Жамбалжамц 630, Б.Тэгшбаяр 340, Б.Марал-Эрдэнэ 102, Э.Билгүүнжаргал 73, Б.Энхтайван 65, Б.Мягмарсүрэн 59, И.Болд 38, Б.Амартүвшин 25 оноо авчээ.

Монголын дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпод хүсэлт болон цагаан хуудсаар оролцож байв.