Холбоодын нэгдсэн УАШТ Туялзуур сэлэмний өрсөлдөөнөөр эхэллээ

67

Монголын спортын корпорациас гурав дахь жилдээ зохион байгуулж буй спорт холбоодын Нэгдсэн УАШТ туялзуур сэлэмний төрлөөр эхэллээ.

17 хүртэлх насны өсвөрийн УАШТ хүнд сэлэмний төрлөөр зохиогдож буй бөгөөд 5 клубийн 47 тамирчин оролцож байна.

Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй багийн тэмцээн болж, 10 багц медалийн эзэд тодорно.

Энэ жилийн Нэгдсэн УАШТ үндсэн 15, үзүүлэх 5, нийт 20 спортын төрлөөр 10 өдрийн турш зохиогдох юм.

Бадминтон, буудлага, снукер бильярд, ултимейт фризби (нисдэг таваг) гэсэн төрлүүд Холбоодын нэгдсэн УАШТ-ий бүрэлдэхүүнд анх удаа багтсан байна.

Нэгдсэн УАШТ-д 3000 гаруй тамирчин 384 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд зохион байгуулалтад сайн дурынхан нийлсэн 150 гаруй хүн ажиллаж байна.

Өмнөх жилүүдийн тэмцээн нэг ордонд зохиогддог байсан бол өнөө жил олон улсын жишгийн дагуу өөр өөр ордон, газруудад тэмцээнээ явуулж буйгаараа онцлог. Тухайлбал, Степпе Арена, Буянт-Ухаа спорт цогцолбор, UG Palace, Техник спортын төв, “Хурд” авиралтын төвд тэмцээнүүд явагдана.

UNC | 1xBet Charity foundation

UNC Холбоодыг дэмжих хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан. Холбоодын нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15,000,000 төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдана.

Эх сурвалж: Холбоодын нэгдсэн УАШТ