Б.Сэр-од 6 дахь олимпдоо оролцох болзол хангалаа

251

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд 🇲🇳Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзэллээ.

Б.Сэр-Од өнгөрсөн Хофугийн марафонд 2:10:11, Осакагийн марафонд 2:10:10 цаг гүйсэн амжилтаар Олон улсын хөнгөн атлетикийн холбооны чансаагаар 80-р байрт жагсаж, Парисыг зорих эрхийн болзол хангаад байна.

Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар 8-р байр, Б.Мөнхзаяа өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд 2:24:45 цагийн амжилтаар шилдэг 10-т шалгарч Олимпод оролцох болзлоо биелүүлээд буй.

Монголын марафончид “Парис 2024” Олимпын наадамд 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаа бөгөөд ирэх 12-ны өдөр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос эцсийн байдлаар баталгаажуулж зарлах юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо