Өнөөдөр биднийг дөрвөн тоглолт хүлээж байна

1052

ДАШТ-ий гурав дахь өдөр биднийг дөрвөн тоглолт хүлээж байна. Францын шигшээ баг Австралитай эхний тоглолтоо хийх бол тэдэнтэй нэг хэсэгт багтсан Перу-Данийн тоглолт болно. Түүнчлэн Аргентин, Исландтай, Хорват, Нигеритэй хүч үзэх юм.


С хэсгийн тоглолт

Франц – Австрали

Цаг: 18:00

Шууд дамжуулах: MNB sport


Франц

Франц урьдчилсан шатанд шилдгүүдийн нэг байсан. Дөрвөн жилийн өмнө Хондурасыг 3:0-ээр хожиж, нээлтээ ялалтаар эхлүүлж байсан тэд энэ удаад үүнийгээ давтаж чадах уу?

Австрали

Олны анхаарлын төвд 38 настай ахмад довтлогч Тим Кэйхилл бий. Тэр энэ тоглолтод гоолдвол 4 ДАШТ-д дараалан гоолдсон тав дахь тоглогч болно.

Гарааны таамаг:

Франц: Уго Ллорис, Бенжамин Менди, Самуэль Умтити, Рафаэль Варен, Дибрил Сидибе, Блайс Матуиди, Н’Голо Канте, Поль Погба, Антоин Гриззман, Кильян Мбаппе, Оливер Жиру

Австрали: Мэтьюв Райан, Азиз Бехич, Трент Сайнсбюри, Марк Милиган, Жош Рисдон, Аарон Мойи, Майл Единач, Массимо Луонго, Робби Крус, Андрью Наббоут, Матьев Леки


Д хэсгийн тоглолт

Аргентин – Исланд

Цаг: 21:00

Шууд дамжуулах: NTV


Аргентин

Леонил Месси 2006 оны зургадугаар сарын 16-нд Сербийн эсрэг ДАШТ-ий анхны тоглолтоо хийж байлаа. Энэ тоглолтод гоол оруулсан Месси 12 жилийн дараа Исландын эсрэг дөрөв дэх дэлхийн аваргадаа хүч сорих юм.

Исланд

Сүүлийн 4 тоглолтод хожиж чадаагүй яваа. Багийн ахлагч Арон Гуннарссоны гэмтэл хэр ноцтой байгаа нь одоогоор тодорхойгүй.

Гарааны таамаг:

Аргентин: Уилфредо Кабальеро, Эдуардо Салвио, Николас Отаменди, Маркос Рохо, Николас Таглиафико, Хавьер Машерано, Лукас Биглиа, Максимилиано Меца, Леонил Месси, Анхель Ди Мариа, Серхио Агуэро

Исланд: Ханнес Холлдорссон, Хордур Магнуссон, Рагнар Сигурдссон, Кари Арнасон, Биркир Саеварссон, Эмиль Холлфредссон, Арон Гуннарссон, Биркир Барнасон, Гилфи Сигурдссон, Жоханн Гудмундссон, Жон Бодварссон


Перу – Дани

Цаг: 00:00

Шууд дамжуулах: MNB Sport


Дани

ДАШТ-ий урьдчилсан шатанд даничууд 22 гоол оруулсан. Энэ 22 гоолын тэн хагасыг буюу 11-ийг нь Кристиан Эриксен шигтгэсэн юм.

Перу

Тус хоёр баг хоёул нэмэлт тоглолтоор ДАШТ-ийг зорих эрхээ авсан бөгөөд Дани, Перугийн тав дахь ДАШТ гэдгээрээ бас ижил. Перу шөвгийн 8-д хоёр удаа үлдсэн бол Дани нэг удаа шалгарч байв.

Гарааны таамаг

Перу: Педро Галессе, Луис Адвинкула, Алберто Родригес, Кристиан Рамос, Мигель Трауко, Ренато Тапиа, Ёшимар Ётон, Эдисон Флорес, Кристиан Куева, Жефферсон Фарфан, Паоло Гуерреро

Дани: Каспер Шмейхель, Йенс Стригер Ларсен, Андрес Кристенсен, Симон Кжаер, Хенрик Далсгаард, Уильям Квист, Томас Деланей, Кристиан Эриксен, Пион Систо, Николай Йёргенсен, Юссуф Поульсен


Хорват – Нигери

Цаг: 3:00

Шууд дамжуулах: NTV


Нигери

Одион Игало хэрвээ гараанд гарвал төрсөн өдрөө өөртэй гайхалтай бэлэг барьж болох юм. Тэр энэ өдөр 29 нас хүрнэ. ДАШТ-д 7 удаа оролцож, үүний 3- нь хасагдах шатанд шалгарсан Супер бүргэдүүд ДАШТ-д хийсэн сүүлийн 5 тоглолтод хожиж чадаагүй.

Хорват

Хорват сүүлийн 5 ДАШТ-д дараалан хэсгээсээ шалгарч чадаагүй. Тэд 1998 онд анх удаа оролцохдоо хүрэл медаль хүртэж байлаа.

Гарааны таамаг:

Хорват: Данил Субасич, Симе Врсалко, Домагоч Вида, Деян Ловрен, Иван Стринич, Лука Модрич, Иван Ракитич, Иван Перисич, Андрей Крамарич, Анте Ребич, Марио Манзукич

Нигери: Францис Узохо, Брайан Идову, Шеху Абдуллахи, Кеннет Омеруо, Уильям Трост Еконг, Уилфред Ндиди, Огенекаро Этебо, Виктор Мозес, Алекс Ивоби, Жон Оби Микель, Одион Игало