Мексик шөвгийн 16-д шалгарлаа

1071

Мексик 2:1 БНСУ

Гоол: Карлос Вела 26, Хавьер Эрнандес 66, 90+3 Сон Хын Мин

Тоглолтын шилдэг: Хавьер Эрнандас


Эхний тоглолтод германчуудыг буулгаж авсан Мексикийн шигшээ баг шөвгийн 16-д шалгарч үлдлээ. Тоглолтын 26 дахь минутад Андрес Гуардадогийн хөндлөн дамжуулалтыг эсрэг багийн Жан Хюн Со гараараа хаасан тул шүүгч торгуулийн цохилт заалаа. Энэ боломжийг Карлос Вела гоол болгосноор ацтекүүд тэргүүлж эхэлсэн.

Шведийн багт ялагдсан солонгосчуудад зөвхөн ялалт хэрэгтэй. Эхний гоол алдсан ч гуулин улсын хөлбөмбөгчид зүгээр суусангүй. Тэд хэд хэдэн боломж үүсгэсэн ч хаалгач Гульермо Очоа дээр очоод зогсчихож байв. Гоолын эзэн Вела болон Германы эсрэг ганц гоолыг оруулсан Ирвинг Лосано нар ч гоолын тоогоо ахиулах боломж үүсгэсэн ч гүйцээж чадсангүй.

Мексикчүүд домог, багийн ахлагч Рафаэл Маркесийг талбайд гаргаж, Андрес Гуардадог суулгасан. Тэд тоглолт дуусах хүртэл тоглолтыг хяналтандаа байлгасан ч шүүгчийн мэдлийн гурав дахь минутад “Тоттенхэм”-ийн од Сон Хын Мин нэр төрийн ганц гоол оруулав.