Улсын цол хүртсэн бөхчүүдтэй ТАНИЛЦ

1588

Энэ жилийн баяр наадмаар шинээр цол хүртсэн бөхчүүдтэй танилц.

Улсын аварга

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь


Улсын харцага

  1. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх, аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо
  2. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар
  3. Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх, аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн

Улсын начин

  1. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн арслан Баярсайханы Батжаргал
  2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх, аймгийн арслан Шоовдорын Дарханбат
  3. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх, аймгийн арслан Цогбадрахын Бямба-Очир
  4. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх, аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал
  5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх, аймгийн арслан Батбаярын Даваа-Очир
  6. Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Аварга” БТДС, “Их богд” дэвжээний бөх, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох

Өнөө жилийн баяр наадмаар хамгийн залуудаа начин цол хүртсэн бөх бол Хөвсгөлийн Б.Даваа-Очир байлаа. Тэрбээр 1993 онд төрсөн бөгөөд шинэ начин Д.Цэрэнтогтохоос нэг дүү аж.