FIFA телевизийнхэнд сануулга өгөв

552

Олон улсын хөлбөмбөгийн холбооны нийгмийн хариуцлагын албаны дарга Федерико Аддьечи хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр эмэгтэй хөгжөөн дэмжигчдийн эрх ашиг зөрчигдөж байгааг шүүмжилжээ.

Цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэж буй халуухан охид бүсгүйчүүд камерын гол бай болж байгааг Ф.Аддьечигаас гадна олон хүн шүүмжилж буй. Тэдний нэг бол ялгаварлан гадуурхахын эсрэг үзэлтэй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Fare Network” бүлгийнхэн. Орост болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр эмэгтэйчүүд гол бай болж байгааг буруутгасан юм.

Тэдний хэлснээр бол зөвхөн нэг тоглолтын үеэр 30 гаруй эмэгтэйчүүд энэ төрлийн хохирогч болдог гэж ярьжээ. Түүнчлэн нэг бус удаа ажлаа хийж явсан эмэгтэй сэтгүүлч, сурвалжлагчид хөгжөөн дэмжигчдийн зүгээс тэврэх, үнсэх зэргээр бэлгийн дарамтанд орсон гэж мэдэгджээ.

Олон улсын алдартай гэрэл зургийн онлайн цахим хуудас болох “Getty Images” компани “ДАШТ-ий халуухан хөгжөөн дэмжигчид” нэртэй цуврал зураг нийтлэсэн. Гэвч удалгүй тус компани энэхүү цуврал зурагаа устгаж, бусдын эрхийг зөрчсөндөө уучлалт гуйсан удаатай.