Мансай Номүра 2020 оны олимпийн нээлтийн ажилллагааг найруулна

817

Японы инээдмийн жүжигчин, найруулагч Мансай Номүра Токио 2020 олимп болон паралимпийн нээлт, хаалтын ажиллагааг найруулахаар болжээ.

Токиогийн олимпийн удирдах зөвлөл Фүкүшимад уулзалт хийсний дараа 52 настай жүжигчин эрийг ерөнхий найруулагчаар томилох болсноо дуулгасан юм.

М.Номүра инээдмийн жүжигчин гэдгээрээ алдартай. Тэрбээр 2001 онд “Blue Ribbon”-ы шилдэг эрэгтэй жүжигчин болж байв.

Түүнийг найруулагчаар сонгохдоо эртний сонгодог урлаг болон орчин үеийн чөлөөт уран бүтээлч сэтгэлгээг хослуулах ганц хүн гэж онцолсон юм.

М.Номүрагаас гадна нэрт найруулагч Такаши Ямазаки Токиогийн олимпийн нээлт, хаалтын ажиллагаанд найруулагчаар оролцох бол зар сурталчилгааны агентын найруулагч Хироши Сасаки паралимпийн наадамд мөн ийм үүрэг хүлээжээ.

Х.Сасакигийн хувьд өмнө нь спортын үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай. Риогийн олимпийн хаалтын ёслолд Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Супер Марио”-гийн дүрээр гарч ирсэн тэрхүү үзэгдэл Х.Сасакигийн санаа байсан аж.