Хойд Солонгосын удирдагчийг Азийн наадамд урив

1347

Азийн наадмыг зохион байгуулах Индонезийн спортын хороо нээлтийн ажиллагаанд оролцох хүмүүст урилга тарааж буй. Энэ сарын 18-наас ирэх сарын 2-нд хүртэл үргэлжлэх шар тивийн спортын хамгийн том наадам Индонезийн Жакарта болон Палембанг хотод болно. Тэгвэл тус улсын хүний хөгжил, соёлын сайд Пуан Махарани Хойд Солонгост айчлах үеэр төрийн тэргүүн Ким Жон Унд урилга гардуулжээ.

Сонирхуулахад, энэ удаагийн Азийн наадамд Хойд болон Өмнөд Солонгосын баг тамирчид хамтдаа оролцохоор төлөвлөж буй. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Инд нээлтийн ёслолд оролцох урилга гардуулсан юм.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ким Е Кёмын хэлснээр бол Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нээлтийн ёслолд оролцох сонирхолтой байгаа ч цагийн хуваарь, цаг үеийн байдлаас шалтгаалан очих эсэхээ шийдэх аж.