Чөлөөт бөх: Казахстаны Алматы хотод 2019 оны ДАШТ болно

2035

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд Италийн Ром хотод болж буй залуучуудын Европын АШТ-ий үеэр хуралдаж, 2019 оны ДАШТ-ийг хаана зохион байгуулахыг шийдвэрлэв.

Токиогийн олимпийн өмнөх томоохон тэмцээнийг Казахстаны Алматы хот зохион байгуулах эрх авчээ. Энэ эрхийн төлөө Туркийн Истанбул хот өрсөлдсөн юм.

Казахстан улс чөлөөт бөхийн ДАШТ-ийг анх удаа зохион байгуулахаар боллоо. Одоогоор хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч энэ жилийн Будапештийн ДАШТ-ий адил аравдугаар сараас хойш зохион байгуулах нь тодорхой юм. Учир нь есдүгээр сард Пан Америкийн наадам болох учир ДБНХ 2016 онд ийм шийдвэр гаргасан билээ.

Олимпийн өмнөх жилийн ДАШТ-ийг урьд нь Нью Йорк (2013), Баку (2007), Истанбул (2011), Лас Вегас (2015) хотод зохион байгуулсан удаатай. Алматы 2019 ДАШТ-ий эхний зургаан байрт орсон тамирчин Токиогийн олимпийн эрх авах юм.