Конор МакГрегор – Хабиб Нурмагомедовын тулааны тасалбарын үнийг зарлав

2278

UFC-гийн зүгээс сүүлийн үед үзэгчдийн хүлээлт болоод буй Ирландын Конор МакГрегор, ОХУ-ын Хабиб Нурмагомедов нарын тулааныг ирэх аравдугаар сарын 6-нд UFC 229 тулаанаар зохион байгуулах болсон билээ.

Тэгвэл ESPN-ий сэтгүүлч Бретт Окамотогийн мэдээлснээр тус тулааны тасалбарын үнэ суудлаасаа шалтгаалан 205-2505 ам.доллар гэдгийг зарлав. Үүн дээр татварыг нэмээгүй аж.

Тасалбарыг ”www.axs.com”-оор худалдаалах бөгөөд нэг хүн найман тасалбар авах боломжтой.

Энэ өдрийн гол тулаанаас өмнө хөнгөн жинд Серхио Петтис – Жуссиэр Формига, хүнд жинд Деррик Льюс, Александер Волков нар тулалдана.