Г.Нандинзаяа, Н.Баяраа нар шагналт V байр эзэллээ

1485

Азийн наадмын 10 метрийн урт бууны холимог дасгалд манай улсаас Г.Нандинзаяа, Н.Баяраа нар оролцлоо. Энэ төрөлд 22 улсын эрэгтэй эмэгтэй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчид урьдчилсан шатанд 832.1 оноо авч, БНСУ, Энэтхэгийн дараа гуравдугаар байрт шалгарсан юм.

Ингээд шилдэг таван баг хэн нь шилдгээ шалгаруулахад манай хоёр тамирчин 346.6 оноогоор V байр эзэллээ.

Уг төрөлд Тайванийн тамирчид 494.1 оноогоор Азийн наадмын рекорд тогтоосон юм. Мөн энэ удаагийн Азийн наадмаас Тайваний анхны алтан медальтан буудлагаас тодорсон аж.

Мөнгөн медалийг БНХАУ-ын баг 492.5, хүрэл медалийг 429.9 оноогоор Энэтхэгийн баг хүртлээ.