Эрдэнчимэгийн Сумъяа Монголын багийн тав дахь медалийг хүртлээ

2424

Азийн наадмын хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэй 125 кг, эмэгтэй 50, 53, 57, 62 кг жинд манай улсын таван бөх зодоглосон. Тодруулбал, эрэгтэйчүүдийн хүнд жинд Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 50 кг-д Э.Нарангэрэл, 53 кг Э.Сумъяа, 57 кг-д А.Батцэцэг, 62 кг-д П.Орхон нар хүч сорьсон юм.

Манай бөхчүүдээс П.Орхон 62 кг-д аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх болсон. Түүнчлэн А.Батцэцэг, Э.Сумъяа нар хүрлийн төлөө хүч сорьсон билээ.

53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа БНСУ-ын бөх И Шен Хэг цэвэр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дөрөв дэх медалийг эх орондоо авчирлаа.