Индонез хос охиндоо “Азийн наадам” хэмээх нэр хайрлажээ

1611

Индонезийн нэгэн гэр бүл наймдугаар сарын 18-нд буюу Азийн наадмын нээлтийн өдөр төрсөн дөрөв дэх хүүхэддээ тун содон нэр өгчээ. Учир нь энэ охины ээж нь есдүгээр сард төрөх ёстой байсан ч хугацаанаасаа хамаагүй эрт, Азийн наадмын нээлт болохоос ганцхан цагийн өмнө дутуу төрсөн гэнэ.

Охины эцэг эх болох Йорданиа болон Веранова Дэнни нар шар тивийн олимпийг үзэхээр хорвоо дэлхийд яарч мэндэлсэн шинэ хүнд Абида Азийн Наадам хэмээн нэрлэхээр шийджээ.

Охины аав нь “Энэ нэр охины маань ирээдүйн амьдралд өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнийг ирээдүйд сайн тамирчин болно гэж найдаж байгаа. Хэрвээ охин маань их спортоор хичээллэвэл түүнийг дэмжинэ” гэж ярьжээ.