П.Орхоноос допинг илэрсэн нь албан ёсоор батлагдав

3579

Азийн наадмын аварга П.Орхоноос албан ёсоор допинг илэрсэнийг Азийн олимпийн зөвлөл баталлаа. Та энэ мэдээллийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Түүнээс анаболик стероид төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон аж. Энэ бол манай үндэсний бөхчүүдийн нийтлэг хэрэглэдэг допингийн бодис. Монголд допинг илэрсэн жагсаалтыг та бүхэн албан ёсны сайт руу нь ороод харах боломжтой.

П.Орхон ийнхүү Азийн наадмаас допингийн хар жагсаалтад багтсан хоёр дахь тамирчин болов. Өмнө нь Туркменистаны бөх Рустем Назаровоос фүросемид төрлийн бодис илэрсэн билээ.

Харин Азийн наадмын түүхэнд допингийн шинжилгээнд бүдэрсэн Монголын анхны тамирчин боллоо.

Өдгөө 24 настай, өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-д алтан медаль хүртсэн П.Орхоноос илэрсэн допингтой ижил тохиолдол чөлөөт бөхөд ойрын хугацаанд илэрсэн түүх бий. Тодруулбал, хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцсон Их Британийн бөх Чинү Сандугаас өнгөрсөн онд энэ төрлийн бодис илрээд эрхээ дөрвөн жилээр хасуулсан гашуун туршлага бий.

Одоогоор П.Орхоны эрхийг хэдэн жилээр хасах нь тодорхойгүй байна. Хэрэглэсэн тун их багаас шалтгаалан албан ёсны мэдээлэл гардаг.