Баку 2018: Ганболдын Хэрлэн торгуулийн тойрогт орлоо

1908

Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Ганболдын Хэрлэн барилдсан юм. Манай жүдоч эхний тойрогт хийлээд Туркийн Синан Сандалыг, дараа нь Мароккогийн Абдеррахман Боушитаг, гуравдугаар тойрогт Ирландын Натон Барнсыг буулган авсан.

Ингээд “Б” хэсгийн аваргын төлөө өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Ерлан Серикжановтой учраа таарсан. Үндсэн цагт вазари үнэлгээ дутуу явсан Г.Хэрлэн цаг дуусахтай зэрэг үнэлгээгээ тэнцүүлсэн ч нэмэлт цагт оноо алдсанаар торгуулийн тойрог руу орлоо.

Торгуулийн тойрогт Бразилын Даниэл Каргнинтай учраа таарсан аж.

Г.Хэрлэнгийн өмнөх амжилтууд

Тэмцээн
А
М
Х
Тивийн АШТ 0 0 1
Мастерс/Их Дуулга/Гран
при
3 2 9
Залуучуудын Азийн АШТ 1 0 0
Олон Улсын тэмцээн 1 0 1
УАШТ 3 0 0