Казахстаны Астана хотод 2019 онд чөлөөт бөхийн ДАШТ болно

2470

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Казахстаны Астана хотод 2019 оны чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах болсноо зарлав.

Тус улсын нийслэлд орших “Даулет” спортын ордонд ирэх оны есдүгээр сарын 14-22-нд насанд хүрэгчдийн ДАШТ болох аж.

Астана хотод өмнө нь чөлөөт бөхийн Олон улсын тэмцээнийг зохион байгуулсан туршлагатай. Тодруулбал, 2014 онд насанд хүрэгчдийн тивийн АШТ, 2016 онд олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн, энэ онд хэвтээ барилдааны ДАШТ-ийг зохион байгуулсан юм. Энэ ДАШТ-ээр “Токио 2020” зуны олимпийн эрх олгох юм. Олимпийн жин тус бүрт эхний зургаан байр эзэлсэн бөхчүүд Токио явах тийзээ авах болно.

Астанад болох ДАШТ-ий тасалбарыг ирэх нэгдүгээр сараас худалдаалж эхлэх гэнэ.

ДАШТ-ийг 2005 оноос эмэгтэй, эрэгтэй, сонгомол бөхийн барилдааныг нэгтгэж зохион байгуулах болсон билээ.

Энэ оны ДАШТ ирэх аравдугаар сарын 20-28-нд Унгарын Будапешт хотод болно. Тус улсад 2005 оноос хойш дөрөв дэх удаагаа дэлхийн тэмцээн зохион байгуулж буй юм.

Зохион байгуулсан улс

2005 – Унгарын Будапешт

2006 – БНХАУ-ын Гуанжоу

2007 – Азербайжаны Баку

2008 – Японы Токио

2009 – Данийн Хернинг

2010 – ОХУ-ын Москва

2011 – Туркийн Истанбул

2012 – Канадын Страткона Коунти

2013 – Унгарын Будапешт

2014 – Узбекистаны Ташкент

2015 – АНУ-ын Лас Вегас

2016 – Унгарын Будапешт

2017 – Францын Парис

2018 – Унгарын Будапешт

2019 – Казахстаны Астана