Леон Ричардс Кубын олимпийн хорооны тэргүүнээр сонгогдов

1192

Роберто Леон Ричардс Кубын олимпийн хорооны тэргүүнээр сонгогдлоо. Тэрбээр өмнө нь дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд цор ганц нэр дэвшигч байжээ. Удирдах зөвлөлийн гишүүд нууц санал хураалтаар шинэ тэргүүнийг сонгосон юм.

Өмнөх тэргүүн Дон Хосе Рамон Фернандес 1997 оноос хойш энэ албыг хашсан юм.

Харин одоо бүх насаараа хүндэт Ерөнхийлөгч байх аж.

Леон Ричардсын хувьд өмнө нь хэд хэдэн удаа чухал алба хашиж байсан туршлагатай. Үүний дотор тус улсын гимнастикийн холбооны Ерөнхийлөгч гэдэг нь багтана.

Харин тамирчны хувьд Роберто Леон Ричардс Пан Америкийн наадмаас найман алтан медаль хүртсэн юм. Тэрбээр мөн 1980 оны Москвагийн олимпийн шагналт V байр эзэлсэн билээ.

Кубын олимпийн хорооны дэд Ерөнхийлөгчөөр олимпийн хошой аварга, нэрт гүйгч Алберто Хуанторена Дангер сонгогдсон байна. Түүнтэй ижил үүргийг спортын ахмад зүтгэлтэн Хосе Мануэль Пелаес Родригес хүлээх бол “Мюнхен 1972” олимпийн хүрэл медальт, сагсан бөмбөгч Руперто Херрера ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.