AIBA: Английн боксын холбоо Гафур Рахимовыг огцрохыг шаардав

954

Английн боксын холбооноос AIBA-гийн ерөнхийлөгч Гафур Рахимовыг ажлаа өгөхийг шаардсан албан захидал явуулжээ. 

Олон улсын олимпийн хорооноос арга хэмжээ авахаар шийдсэн энэ цаг үед ажлаа өгөх нь хамгийн зөв гарц гэж Английн боксын холбооны тэргүүн Каспар Хоббс үзэж байна. Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-д болсон Удирдах зөвлөлийн хурлаар Г.Рахимовыг албан ёсоор ерөнхийлөгчөөр томилсон. Хэрвээ түүнийг албан тушаалдаа хэвээр үлдвэл боксыг олимпоос хасах хүртэл арга хэмжээ авахаа Томас Бах мэдэгдсэн.

Каспар Хоббсын захидал

Узбекистан мэргэжилтэн Г.Рахимов Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ боксын ирээдүйг сүйрүүлэхгүй гэдгээ амласан ч албан тушаалаа өгөх бодолгүй байгаагаа илэрхийлж байв. К.Хоббс боксын спортын ирээдүйд санаа зовниж байгаагаа илэрхийлээд олон улсын олимпийн хорооноос авч буй хориг арга хэмжээ энэ спортын ирээдүйд ноцтой аюул учруулж байгааг онцолсон юм.

Олон улсын олимпийн хорооны тэргүүн Томас Бах 2020 олимпийн хөтөлбөрт боксыг хэвээр нь үлдээхийг дэмжиж ажиллахаа амласан. Харин Г.Рахимов энэ хэвээрээ албан тушаалтайгаа үлдвэл AIBA буюу олон улсын боксын холбоо олимпийн боксыг зохион байгуулах эрхээ алдаж магадгүй гэнэ.