Мастерс: Д.Сумъяа тав дахиа түрүүлж чадах уу

964

Энэ сарын 15-16-нд БНХАУ-ын Гуанжоу хотод IJF-ийн цувралын чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлдөх Мастерс тэмцээн болно. Зөвхөн урилгаар оролцох тус тэмцээнд энэ жил 52 орны эрэгтэй 119, эмэгтэй 117, нийт 236 жүдоч хүч сорих юм. Зохион байгуулагч БНХАУ-ын баг эрэгтэй, эмэгтэй бүх жинд буюу 14 тамирчинтай оролцох бол Япон (эрэгтэй 6, эмэгтэй 13), ОХУ (эрэгтэй 16, эмэгтэй 3) тус бүр 19, Монгол (эрэгтэй 10, эмэгтэй 3) 13, Бразил (эрэгтэй 7, эмэгтэй 5) 12, Франц (эрэгтэй 2, эмэгтэй 9), Израиль (эрэгтэй 5, эмэгтэй 6) тус бүр 11, Нидерланд (эрэгтэй 5, эмэгтэй 5) 10 бөх зодоглох юм.


Манай сайт тус тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн жингийн бусад тамирчдыг цувралаар танилцуулна. Энэ удаад эмэгтэйчүүдийн 57 кг жингийн бөхчүүдтэй танилцая.

Тус тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу!

48 кг жинд барилдах бөхчүүдийн талаарх мэдээллийг эндээс авна уу.


ЦҮКАСА ЁШИДА

Дэлхийн алт, мөнгөтэй Цүкаса Ёшида

Нас: 1995 оны аравдугаар сарын 5 (23 настай)

Улс: Япон

Дэлхийн чансаа: 1, 6510 оноотой

Амжилт: ДАШТ-ий алт (2018), мөнгө (2017)

IJF-ийн цуврал: 6 алт, 2 мөнгө, 2 хүрэл

Мастерс: Мөнгө (2017)

Д.Сумъяатай: 3:2 (Сүүлийнх нь Д.Сумъяа)


Доржсүрэнгийн Сумъяа

Нас: 1991 оны гуравдугаар сарын 11 (27 настай)

Улс: Монгол

Дэлхийн чансаа: 2, 6226 оноо

Амжилт: Олимпийн мөнгө (2016), ДАШТ-ий алт (2017), хошой хүрэл (2015, 2018)

IJF-ийн цуврал: 10 алт, 6 мөнгө, 5 хүрэл

Мастерс: Алт (2013, 2015, 2016, 2017)


Нора Гяакова

Нас: 1992 оны наймдугаар сарын 17 (26 настай)

Улс: Косово

Дэлхийн чансаа: 3, 5350 оноо

Амжилт: Европын наадмын хүрэл (2015), Европын АШТ-ий алт (2018), хошой хүрэл (2016, 2017)

IJF-ийн цуврал: 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл

Мастерс: 2017 онд оролцсон

Д.Сумъяатай: 1:1


Некода Смэйт-Дэвис

Нас: 1993 оны дөрөвдүгээр сарын 22 (25 настай)

Улс: Их Британи

Дэлхийн чансаа: 4, 4805 оноо

Амжилт: ДАШТ-ий мөнгө (2018), хүрэл (2017)

IJF-ийн цуврал: 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл

Мастерс: VII (2016), V (2017)

Д.Сумъяатай: 1:4


Тереса Столь

Нас: 1995 оны арваннэгдүгээр сарын 21 (23 настай)

Улс: Герман

Дэлхийн чансаа: 5, 4614 оноо

Амжилт: Европын АШТ-ий хошой мөнгө (2017, 2018)

IJF-ийн цуврал: 3 алт, 3 мөнгө

Мастерс: VII (2017)

Д.Сумъяатай: 1:1


Криста Дегүчи

Нас: 1995 оны аравдугаар сарын 29 (23 настай)

Улс: Канад

Дэлхийн чансаа: 6, 4465 оноо

Амжилт: ДАШТ-ий хүрэл (2018), Пан Америкийн аварга (2018)

IJF-ийн цуврал: 4 алт, 2 хүрэл

Мастерс: Анх удаа

Д.Сумъяатай: 1:1


Жессика Климкэйт

Paris, France, Februar 11 – Irina Zabludina (RUS), Jessica Klimkait (CAN) – Grand Slam Paris 2017 (Photo © by Klaus Mueller. All rights reserved. Including image always credited to Klaus Mueller)

Нас: 1996 оны арванхоёрдугаар сарын 31 (21 настай)

Улс: Канад

Дэлхийн чансаа: 7, 4335 оноо

Амжилт:  Пан Америкийн алт (2017), хүрэл (2018)

IJF-ийн цуврал: 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл

Мастерс: Анх удаа

Д.Сумъяатай: 1:1


Юү Жён Вон

Нас: 1995 оны зургадугаар сарын 17 (23 настай)

Улс: БНСУ

Дэлхийн чансаа: 8, 4130 оноо

Амжилт: Азийн АШТ-ий мөнгө (2017)

IJF-ийн цуврал: 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл

Мастерс: Хүрэл (2017)

Д.Сумъяатай: 2:3


 Тимна Нелсон Леви

Нас: 1994 оны долдугаар сарын 7 (24 настай)

Улс: Израиль

Дэлхийн чансаа: 9, 3702 оноо

Амжилт: Европын АШТ-ий хүрэл (2016)

IJF-ийн цуврал: 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл

Мастерс: VII байр (2017)

Д.Сумъяатай: Өмнө нь таарч байгаагүй


Хелен Рекеву

Нас: 1991 оны хоёрдугаар сарын 28 (27 настай)

Улс: Франц

Дэлхийн чансаа: 10, 3472 оноо

Амжилт: ДАШТ-ий хүрэл (2017)

IJF-ийн цуврал: 3 алт, 9 мөнгө, 2 хүрэл

Мастерс: Хошой мөнгө (2015, 2016), хүрэл (2017)

Д.Сумъяатай: 1:5


Рафаэла Сильва 

Нас: 1992 оны дөрөвдүгээр сарын 24 (26 настай)

Улс: Бразил

Дэлхийн чансаа:  11, 3470 оноо

Амжилт: Олимпийн аварга (2016), ДАШТ-ий алт (2013), мөнгө (2011)

IJF-ийн цуврал: 5 алт, 4 мөнгө, 11 хүрэл

Мастерс: Хүрэл (2012), V байр (2017), VII байр (2013)

Д.Сумъяатай: 2:5


Мириям Ропер

Нас: 1982 оны зургадугаар сарын 26 (36 настай)

Улс: Панам

Дэлхийн чансаа:  12, 3301 оноо

Амжилт: ДАШТ-ий хүрэл (2013)

IJF-ийн цуврал: 6 алт, 3 мөнгө, 10 хүрэл

Мастерс: 2013, 2015, 2016, 2017 онд оролцсон

Д.Сумъяа: 4:5


Лен Лин Чен

Нас: 1988 оны нэгдүгээр сарын 31 (30 настай)

Улс: Тайвань

Дэлхийн чансаа:  13, 3225 оноо

Амжилт: Азийн наадмын хошой хүрэл (2010, 2018), Азийн АШТ-ий хошой мөнгө (2012, 2015), гурван хүрэл (2011, 2016, 2017)

IJF-ийн цуврал: 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл

Мастерс: V байр (2016)

Д.Сумъяатай: 2:3


Момо Тамаоки 

Нас: 1994 оны есдүгээр сарын 16 (24 настай)

Улс: Япон

Дэлхийн чансаа:  14, 3000 оноо

Амжилт: Азийн наадмын аварга (2018), Ази тивийн аварга (2015)

IJF-ийн цуврал: 3 алт, 1 мөнгө, 5 хүрэл

Мастерс: Анх удаа

Д.Сумъяа: 3:1


Хедвиг Каракас

Нас: 1990 оны хоёрдугаар сарын 21 (28 настай)

Улс: Унгар

Дэлхийн чансаа:  15, 2615 оноо

Амжилт: ДАШТ-ий хүрэл (2009)

IJF-ийн цуврал: 1 алт, 5 мөнгө, 14 хүрэл

Мастерс: Хошой хүрэл (2010, 2016)

Д.Сумъяа: 0:4 


Телма Монтейра

Нас: 1985 арванхоёрдугаар сарын 27 (32 нас)

Улс: Португал

Дэлхийн чансаа: 16, 2515 оноо

Амжилт: Олимпийн хүрэл (2016), ДАШТ-ий дөрвөн мөнгө (2007, 2009, 2010, 2014), хүрэл (2005)

IJF-ийн цуврал: 7 алт, 5 мөнгө, 8 хүрэл

Мастерс: Алт (2011), мөнгө (2012), хүрэл (2013)