Бокс: Адонис Стивенсон 3 долоо хоногийн дараа ухаан оржээ

845

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Адонис Стивенсон сүүлийн тулааныхаа үеэр ухаан алдаж, гурван долоо хоногийн турш комд орсны дараа ухаан орсон байна.

Тэрбээр арванхоёрдугаар сарын 1-нд Украины боксчин Александр Гвоздиктэй WBC холбооны аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаан хийж байх үедээ хүнд цохилтод орж, эмнэлгийн тусламж авсан юм. Улмаар ухаангүй олон хоног буюу ойролцоогоор гурван долоо хоногийн турш комд орсны дараа ухаан орсон талаар гэр бүлийхэн нь мэдэгдлээ.

Хайти гаралтай ч Канадын иргэншилтэй боксчин Адонис Стивенсон 2006 оноос хойш мэргэжлийн бокст зүтгэж, 2013-2018 оны хооронд WBC холбооны аваргын бүсийг эзэмшсэн. Өдгөө 41 настай А.Стивенсон сүүлийн таван жилийн хугацаанд 9 удаа аваргын бүсээ амжилттай хамгаалсан ч Лондоны олимпийн хүрэл медальт, А.Гвоздикт ялагдаад бүсээ алдсан юм.