Талбайн теннис: Наоми Осака хоёр дахь их дуулгынхаа финалд өрсөлдөнө

760

Японы теннисчин Наоми Осака Австралийн нээлттэй тэмцээний Их Дуулгын финалд шалгарлаа.

Австралийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө Японы Наоми Осака, Чехийн Петра Квитова нар тунаж үлдлээ.

Н.Осака Их Дуулгын тэмцээнд анх удаа хагас шигшээд үлдсэн Чехийн Каролина Плисковаг 6:2, 4:6, 6:4-өөр буулган авч, хоёр дахь удаагаа Их Дуулгын финалд үлдлээ. К.Плискова өмнөх даваанд АНУ-ын Серена Уильямсыг хожсон билээ.

П.Квитовагийн хувьд АНУ-ын теннисчин Данийл Коллинсийг 7:6, 6:0-ээр илүүрхэж, Их Дуулгын шигшээд гурав дахиа шалгарчээ.

Н.Осака

Н.Осака, П.Квитовагийн хэн ялсан нь дэлхийн чансааг тэргүүлэх болно. Тэдний хэн нь ч өмнө нь дэлхийн чансааг тэргүүлж байгаагүй. Одоогоор зургаад жагсаж байгаа П.Квитова 2011 оны аравдугаар сард дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байв. Харин түүний өрсөлдөгч, өдгөө 21 настай Японы залуу од Н.Осакагийн хувьд одооны чансаа дөрөвдүгээрт байгаа нь оргил үзүүлэлт нь юм.