Бокс: Н.Төгсцогт жингээ үзүүллээ (фото)

1727

Маргааш буюу энэ сарын 27-нд мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн төлөө Н.Төгсцогт, Доминиканы боксчин Клаудио Маррейротой тулалдах юм. Уг тулааныг маргааш өглөө 8:30 цагаас NTV телевизээр хүлээн авч үзээрэй.

АНУ-ын цагаар баасан гаригийн орой болсон жин үзэх арга хэмжээнд Н.Төгсцогт, К.Маррейрогоос гадна хүнд жингийн гарамгай боксчин Польшийн Адам Ковнацкий, өмнө нь дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж байсан АНУ-ын Жералд Вашингтон нар жингээ үзүүлсэн юм.

Сонирхуулахад, хоёр дивизионы аваргын бүс эзэмшиж байсан Дэнни Гарсиа, хагас дунд жингийн дэлхийн аварга асан Рэй Манчини нар Лос-Анжелес дахь студид энэ тулааны аналистаар ажиллах болсныг зарласан юм. “Fox Sports” сувгийн хөтлөгч Кэйт Абдо тулааны талаарх шуурхай мэдээллийг хүргэх болно. Түүнчлэн хүнд жингийн дэлхийн аварга цолыг гурван удаа хүртсэн АНУ-ын нэрт боксчин Леннокс Льюс, алдарт дасгалжуулагч Жо Гүүссен нар нэрт тайлбарлагч Крис Мэйрсийн хамт тайлбарлах болжээ. Тулааны спортод мэргэшсэн ахмад спортын сэтгүүлч Хэйди Андрол тулаанчдаас ярилцлага авч, бусад мэдээллийг хүргэх гэнэ. Олон улсын боксын холбооны Алдрын танхимд багтсан рингний зарлагч Жимми Леннон Сэниор тамирчдын нэрсийг дуудахаар болжээ.