Гэмт хэрэг: Аллен Айверсоны хар үүргэвчийг хулгайлсан этгээд хэргээ хүлээжээ

516

NBA-гийн од асан Аллен Айверсоны амьдарч байсан “Sofitel Philadelphia” зочид буудлаас хар үүргэвчийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Гэхдээ хэрэг явдал хар үүргэвчинд бус харин дотор нь 500 мянган ам.долларын үнэ бүхий үнэт эдлэл байсан “хадгалж” байсан тул эзэн нь цагдаад мэдэгдсэн байна. Филадельфи хотын цагдаагийн байгууллага хохирогчын хүсэлтээр хяналтын камерын бичлэг шалгаж үзэхэд 20 орчим насны өнгөт арьст хүн цүнхийг авч явсан нь тодорхой болжээ.

Уг хэрэг орон нутгийн цагаар даваа гаригт, өглөөний 10:30 цагийн үед болсон гэнэ.

Гэхдээ сэжигтэн этгээд маргааш нь өөрөө цагдаагийн газарт хийсэн хэргээ хүлээхээр ирсэн байна. Цагдаагийнхан 21 настай, Хойд Филадельфигийн иргэн Кристофер Даниел хэмээх эр энэ хэргийг үйлдсэн гэдгийг баталсан бөгөөд сэжигтэн 10 мянган ам.долларын барьцаа төлж, түр суллагджээ.

Кристофер Даниел

Уарменстер хотын цагдаагийн газрын дарга Жэймс Донелли цагдаагийнхан сэжигтэн этгээдийн зургийг хэвлэлийнхэнд өгсөн нь үр дүнгээ өгч, богино хугацаанд хэргийг илрүүлэхэд тусаллаа гэж ярьжээ.

Даниел цүнх хулгайлаад Уарменстер дахь нэгэн найзындаа очтол мэдээгээр өөрийнх нь зураг заларч явааг хараад балмагдаж, маргааш нь хэргээ хүлээхээр цагдаа дээр очсон гэнэ.

Даниел өмнө нь хоёр ч удаа хулгай хийсэн хэргээр шүүхийн хаалга татаж, шүүхээс тусгай хөтөлбөрт хамрагдах ял сонссон нэгэн. Филадельфи хотын прокурорын газраас анхны эрүүгийн хэрэг дээрээ хүчирхийлэл үйлдээгүй хүмүүст зориулж, тусгай хөтөлбөр гаргадаг аж. Цагдаагийнхан үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.