Жүдо: Парисын Их Дуулгын талаарх бүх мэдээлэл

1218

Жил бүр уламжлал болон зохиогддог Парисын Их Дуулга тэмцээн энэ сарын 8-9-нд болно.

Энэ удаагийн Парисын Их Дуулга тэмцээнд 121 орны 742 жүдоч өрсөлдөхөөр болсон нь рекорд тоо билээ. Манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман жүдоч тус тэмцээнд оролцох юм.

Францын алдарт аварга Тэдди Ринье долоон жилийн дараа Парист оролцохоор бүртгүүлсэн нь олны анхаарлыг татаж буй. Түүний ачаар тэмцээний бүх тасалбар зарагдаж дууссан аж.

Түүнчлэн БНХАУ-д гарсан корона вирусын уршгаар Франц дахь БНХАУ-ын элчин сайдын яам түр хугацаанд ажиллахгүй болсон бөгөөд энэ сарын 10-наас өмнө нээгдэхгүй нь тодорхой болсон тул БНХАУ-ын жүдочид тус тэмцээнд оролцох боломжгүй болжээ.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Дашдаваагийн Амартүвшин (ДЧ: 14, 2803 оноо), Лхагважамцын Өнөболд (ДЧ: 26, 2001 оноо)
  • 66 кг: Ганболдын Хэрлэн (ДЧ: 6, 4203), Ёндонпэрэнлэйгийн Басхүү (ДЧ: 10, 3747)
  • 73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар (ДЧ: 18, 3084), Ганбаатарын Одбаяр (ДЧ: 21, 2789)
  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар (ДЧ: 23, 2336), Нямсүрэнгийн Дагвасүрэн (ДЧ: 34, 1604)
  • 90 кг: Гантулгын Алтанбагана (ДЧ: 23, 2473)
  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар (ДЧ: 9, 3898)
  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр (ДЧ: 17, 2618), Найдангийн Түвшинбаяр (ДЧ: 28, 1898)

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг (ДЧ: 9, 4217 оноо), Ганбаатарын Наранцэцэг (ДЧ: 21, 2488)
  • 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам (ДЧ: 18, 2692), Бишрэлтийн Хорлоодой (ДЧ: 26, 1961)
  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа (ДЧ: 18, 2811)
  • 63 кг: Болдын Ганхайч (ДЧ: 15, 3025)
  • -70 кг: Цэнд-Аюушийн Наранжаргал (ДЧ: 68, 391)
  • -78 кг: Отгоны Мөнхцэцэг (ДЧ: 60, 438)

Тайлбар: ДЧ – Дэлхийн чансаа


Парис Их Дуулга

ХУВААРЬ: (Улаанбаатарын цагаар)

II сарын 7-8-нд 

  • 21:00 цаг: Сугалаа
  • 2:30 – 3:00 цаг: Албан бус жин үзнэ
  • 3:00 – 3:30 цаг: Эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг болон эрэгтэй 60, 66, 73 кг жин үзнэ

II сарын 8-9-нд

  • Тэмцээний эхний өдөр: Эмэгтэй 48 кг, 52, 57, 63 кг болон эрэгтэй 60, 66, 73 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 5 татами дээр барилдаан явагдах аж.
  • Цаг тодорхойгүй: Нээлтийн ажиллагаа
  • 00:00: Медалийн барилдаан (2 татами)
  • 2:30 – 3:00 цаг: Албан бус жин үзнэ
  • 3:00 – 3:30 цаг: Эмэгтэй -70, -78, +78 кг болон эрэгтэй 81, 90, -100, +100 кг жин үзнэ

II сарын 9-10-нд

  • Тэмцээний хоёр дахь өдөр: Эмэгтэй -70, -78, +78 кг болон эрэгтэй 81, 90, -100, +100 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 5 татами дээр барилдаан явагдах аж.
  • 00:00 цаг: Медалийн барилдаан (2 татами)

ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР

  • AccorHotels Arena of Bercy
  • Хаяг:  8 Boulevard de Bercy, 75012 Paris, France (Олон улсын хаягаар)
  • Суудлын тоо: 14,500
  • Тасалбар захиалах: http://www.parisgrandslamjudo.fr/billetterie

Тэдди Риньегийн шилдэг 25 иппон

ШАГНАЛЫН САН:

  • Нэгдүгээр байр – Алтан медаль, 5000 ам.доллар (Жүдоч 4000 ам.доллар + дасгалжуулагч 1000 ам.доллар)
  • Хоёрдугаар байр – Мөнгөн медаль, 3000 ам.доллар (Жүдоч 2400 ам.доллар + дасгалжуулагч 600 ам.доллар)
  • Гуравдугаар байр (х2) – Хүрэл медаль, 1500 ам.доллар (Жүдоч 1200 ам.доллар + дасгалжуулагч 300 ам.доллар)