Жүдо: Дюсселдорфын Их Дуулгын талаарх бүх мэдээлэл

2069

“Дюсселдорф”-ын Их Дуулга тэмцээн энэ сарын 21-23-нд болно. Одоогоор 120 орны эрэгтэй 427, эмэгтэй 291 жүдоч зодоглохоор бүртгүүлсэн тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 8 жүдоч оролцох юм.


Монголын багийн бүрэлдэхүүн:

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Ганбатын Болдбаатар (ДЧ: 26, 2123 оноо), Энхтайваны Ариунболд (ДЧ: 40, 1296 оноо)
  • 66 кг: Ганболдын Хэрлэн (ДЧ: 4, 4278), Ёндонпэрэнлэйгийн Басхүү (ДЧ: 9, 3892)
  • 73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар (ДЧ: 20, 2984), Ганбаатарын Одбаяр (ДЧ: 21, 2789)
  • 81 кг: Саид Моллайе (ДЧ: 4, 4655), Отгонбаатарын Ууганбаатар (ДЧ: 23, 2261)
  • 90 кг: Гантулгын Алтанбагана (ДЧ: 23, 2372)
  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар (ДЧ: 9, 4038)
  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр (ДЧ: 18, 2872), Одхүүгийн Цэцэнцэнгэл (ДЧ: 80, 337)

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Ганбаатарын Наранцэцэг (ДЧ: 21, 2428)
  • 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам (ДЧ: 18, 2787), Бишрэлтийн Хорлоодой (ДЧ: 26, 1961)
  • 57 кг: Доржсүрэнгийн Сумъяа (ДЧ: 13, 3505)
  • 63 кг: Болдын Ганхайч (ДЧ: 15, 3130)
  • -70 кг: Цэнд-Аюушийн Наранжаргал (ДЧ: 68, 401)
  • -78 кг: Отгоны Мөнхцэцэг (ДЧ: 59, 448)
  • +78 кг: Эрдэнэбилгийн Гандиймаа (ДЧ: 64, 326)

Тайлбар: ДЧ – Дэлхийн чансаа


Дюсселдорф Их Дуулга

ХУВААРЬ: (Улаанбаатарын цагаар)

II сарын 20-21-нд 

  • 21:00 цаг: Сугалаа
  • 2:30 – 3:00 цаг: Албан бус жин үзнэ
  • 3:00 – 3:30 цаг: Эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг болон эрэгтэй 60, 66 кг жин үзнэ

II сарын 21-22-нд

  • Тэмцээний эхний өдөр: Эмэгтэй 48 кг, 52, 57 кг болон эрэгтэй 60, 66
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
  • Цаг тодорхойгүй: Нээлтийн ажиллагаа
  • 00:00: Медалийн барилдаан (1 татами)
  • 2:30 – 3:00 цаг: Албан бус жин үзнэ
  • 3:00 – 3:30 цаг: Эмэгтэй 63, -70 кг болон эрэгтэй 81, 90 кг жин үзнэ

II сарын 22-23-нд

  • Тэмцээний хоёр дахь өдөр: Эмэгтэй 63, -70 кг болон эрэгтэй 81, 90 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
  • 00:00 цаг: Медалийн барилдаан (1 татами)

II сарын 23-24-нд

  • Тэмцээний гурав дахь өдөр: Эмэгтэй -78, +78 кг болон эрэгтэй -100, +100 кг
  • Тодорхойгүй: Хэсгийн барилдаан эхэлнэ (Нийт жүдочдын тооноос хамаарч эхлэх цаг өөрчлөгдөж болно) 4 татами дээр барилдаан явагдах аж.
  • 00:00 цаг: Медалийн барилдаан (1 татами)

ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР


Парисын Их Дуулгын топ 5 ИППОН

ШАГНАЛЫН САН:

  • Нэгдүгээр байр – Алтан медаль, 5000 ам.доллар (Жүдоч 4000 ам.доллар + дасгалжуулагч 1000 ам.доллар)
  • Хоёрдугаар байр – Мөнгөн медаль, 3000 ам.доллар (Жүдоч 2400 ам.доллар + дасгалжуулагч 600 ам.доллар)
  • Гуравдугаар байр (х2) – Хүрэл медаль, 1500 ам.доллар (Жүдоч 1200 ам.доллар + дасгалжуулагч 300 ам.доллар)