МҮОХ: Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдлаа

1107

МЭДЭГДЭЛ

Монгол улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр (2020.02.19) хуралдаж, шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал (хэсэгчилсэн)-ын хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгалаа.

Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдаж, хугацааг хойшлуулах болсныг мэдэгдэж байна.Тус хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах болно.

Жич: МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар явагдах МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн тухай мэдээллийг МҮОХ-ны Хараат бус сонгуулийн комиссоос мэдэгдэх болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО