COVID – 19: Хөлбөмбөгийн лигүүд ХОЙШЛОГДЛОО

875

Английн хөлбөмбөгийн бүх шатны тоглолтууд дөрөвдүгээр сарын 3 хүртэл хойшлогдлоо.

Английн Премьер лиг болон бусад бүх шатны тоглолтууд дөрөвдүгээр сарын 3-нд хүртэл албан ёсоор хойшлогдлоо.

Өчигдөр “Арсенал”-ын менежер Микель Артета, “Челси”-гийн довтлогч Каллум Хадсон-Одой болон “Евертон” клубын зарим тоглогчдоос корона вирус илэрсэн юм. Энэ хүртэл үзэгчидгүй явуулахаар төлөвлөж байсан лигийн удирдлага, 20 багийн эздийн шуурхай хурлаар лигийг түр цуцалж, хойшлуулах арга хэмжээ авахад хүргэлээ.

Энэ долоо хоногт “Арсенал”, “Челси”, “Лестер Сити”, “Борнмут”, “Манчестер Сити”, “Ювентус”, “Реал Мадрид” багийн тоглогчид хөл хорио тогтоосон.

Зөвхөн Англид ч бус Итали, Испани, Нидерланд, Португал болон АНУ-ын хөлбөмбөгийн лигүүд түр цуцлагдсан билээ.