Допинг: Тайсон Фюри 8 жил эрхээ хасуулж магадгүй

1358

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фюри худал мэдүүлэг өгсөн хэргээр найман жил эрхээ хасуулж магадгүй болжээ.

Т.Фюригээс 2015 онд авсан допингийн шинжилгээгээр стероид төрлийн допингийн бодис илэрч байв. Кристиан Хаммерийг ялсныхаа дараа ийм асуудалд орооцолдсон ч тухайн үедээ зэрлэг гахайн мах идсэн нь допингийн бодис илрэх шалтгаан болгоод өнгөрсөн билээ.

Тэгвэл өнгөрсөн ням гаригт “Daily Mail” сонинд Т.Фюри болон түүний үеэл Хью Фюри нарын талаар шинэ мэдээлэл гарсан юм. Тодруулбал, тухайн үед фермерийн эзэн Мартин Кайрфүүт алдарт 25 мянган фунтаар худал мэдүүлэг өгсөн нь тогтоогджээ.

Их Британийн допингийн эсрэг агентлаг энэ хэргийг шалгаж үзээд Тайсон болон Хью нарын буруу гэж тогтоовол найман жилээр эрхийг нь хасч магадгүй талаар BBC мэдээлэв.

Өдгөө 31 настай Т.Фюри мэргэжлийн бокст 30 тулаан хийгээд 29-д нь ялсан юм.

Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сараас хойш хоёр жил буюу 2017 оны арванхоёрдугаар сар хүртэл допинг хэрэглэсэн тул эрхээ хасуулж байсан удаатай.