Бизнес: НБА пүүзний зах зээл

1598

Бүх одод тоглогч, өдгөө 22 настай, Атланта Хоукс багийн холбон тоглогч Трэй Яанг Адидастай гэрээлж (Signature deal) буйгаа зарлалаа.

НБА-д хоёр улирал тоглохдоо өөрийгөө тод харуулан, ирээдүйтэй тоглогч гэдгээ баталж чадсан Яанг өөрийн нэрийн “Трэй Яанг” цуврал пүүзтэй болж байгааг Адидас брэнд өөрсдийн сошл сувгаар зарлав. Энэхүү урт хугацааны гэрээний дагуу эхний “Трэй Яанг 1” загварын пүүз ирэх оны хавраас худалдаанд гарах юм.

“Тэд чамд эргэлзэж байсныг үргэлж сана.” Трэй Яанг

Түүний хувьд 2019-20 оны улиралд 29.6 оноо (өмнөх улиралд 19.1), 9.3 оновчтой дамжуулалт, 4.3 самбараас бөмбөг авалт дунджилсан бөгөөд Адидас брэндээс гаргадаг N3XT L3V3L загварын пүүз өмсдөг байв.

Ийнхүү одоо НБА-д идэвхитэй байгаа тоглогчдоос өөрийн нэрийн загвартай болж буй 20 дахь тоглогч нь Трэй Яанг болж байна.

Хэн хэн ямар брэндүүдтэй нэрийн гэрээтэйг сонирховол:

Nike

  • Лэброн Жэймс
  • Яаннис Антэтокумбо
  • Кэвин Дурант
  • Кайри Ирвинг
  • Пол Жорж

Adidas

  • Жэймс Хардэн
  • Дамиан Лиллард
  • Трэй Яанг
  • Донован Мичэл
  • Дэррик Рөүз
  • Аарон Гордон

Under Armour

  • Стэфэн Карри (Карри брэнд)
  • Жоэл Эмбид

Jordan Brand

  • Рассэл Вэстбрүк
  • Крис Пол

New Balance

  • Кавай Леонард

Anta

  • Клэй Томпсон
  • Гордон Хэйвард

K8iros

  • Спэнсэр Динвидди

Peak

  • Матью Деллавэдова

Хэрэв чи супер од түвшний тоглогч бол өөрийн нэрийн пүүзтэй (signature deal),
Хэрэв чи од түвшний тоглогч бол үнэгүй пүүзтэй бас цалинтай (cash deal),
Хэрэв чи онцгойрох түвшний тоглогч биш бол үнэгүй пүүзтэй (merch deal) болно.

НБА тоглогчдын төлөөлөгч Рожер Монтгомери
Жэрэми Лин-ий төлөөлөгч байсан.